Ажлын байран дахь олон нийтийн цахим сүлжээний хэрэглээ, давуу болон сул талууд
2023, 9 сарын 5. 20:100

Орчин үед ухаалаг утас хийгээд олон нийтийн цахим сүлжээний хэрэглээ бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. Энэхүү технологийн дэвшлийн ачаар бид харилцаа холбоог дараагийн шатанд хүргэж, хол байгаа нэгэнтэйгээ ч ойр юм шиг харилцах боломжтой болсон.

Тэгвэл олон нийтийн цахим сүлжээг ажлын орчинд ашиглах нь хэр зохистой вэ? Үүний сул болон давуу тал юу вэ?

Нийтлэг ойлголтоор ажлын байранд олон нийтийн цахим сүлжээг хэрэглэх нь ажилтнуудын анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлж, ажлаа гүйцэтгэл өндөртэй хийхэд саад болдог. Гэхдээ HR Morning хуудаснаас мэдээлж байгаагаар ажлын байранд олон нийтийн цахим сүлжээг тохируулан хэрэглэх нь тодорхой хэмжээний эерэг нөлөөтэй гэжээ. Улмаар тэдний зөвлөж байгаагаар хүний нөөцийн мэргэжилтнүүдийн зүгээс ажлын байранд олон нийтийн цахим сүлжээг хэрхэн зохистой хэрэглэхийг заасан журам боловсруулах хэрэгтэй гэнэ.

Судалгаагаар, ажилтнууд ажлын байранд олон нийтийн цахим сүлжээг үндсэн 5 шалтгаанаар ашигладаг байна. Эдгээр нь:

  1. Тархиа амраах,
  2. Ажлын цагаар найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ холбоотой байх,
  3. Мэргэжил нэгт хүмүүстэйгээ холбоо тогтоох,
  4. Ажлын хүрээнд тулгарсан асуудлаа шийдэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах,
  5. Ажил хэргийн хүрээнд асуух шаардлагатай зүйлсээ асуух юм.

Тэгвэл ажлын байранд олон нийтийн цахим сүлжээг ашиглах нь ямар давуу талтай вэ?

  • Хүний нөөцийн ажлыг хөнгөвчлөх

Орчин цагт хүмүүсийн цахим сүлжээний хэрэглээний нэмэгдсэнээр тэд ажлын зар, ажиллахыг хүссэн байгууллагынхаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр нь дамжуулан авдаг болсон. Тиймээс байгууллага бүр өөрийн гэсэн цахим хаягтай байх нь шинэ ажилтан авах явцыг хөнгөвчилж өгнө. Мөн ажилтнууд байгууллагынхаа цахим хуудсыг дэмждэг байснаар танай байгууллагын нэр хүнд өсөх юм.

  • Тархи амраах

Судалгаагаар хүн ажлын найман цаг бүтэн ажиллах нь тийм ч сайн үр дүнд хүргэдэггүй гэдэг. Тиймээс ч ажлаа түр зуур хойш тавьж тархиа амраадаг байхыг хүний нөөцийн сайтууд ажилтнуудад зөвлөдөг билээ. Тэгвэл энэ нөхцөлд олон нийтийн цахим сүлжээг ашиглах нь хүнийг хангалттай сайн сатааруулдаг ажээ. Гэхдээ мэдээж цахим хэрэглээндээ хэт автаж үл болно.

  • Ажилтнуудын харилцаа холбоог сайжруулах

Хүмүүс өөрсдийн боломж бололцоонд нийцүүлэн зайнаас болон оффисоос ажилладаг болсон энэ цаг үед ажилтнуудын харилцаа холбоог сайжруулах гэдэг чамгүй хүнд ажил болсон. Тэгвэл энэ нөхцөлд цахим сүлжээ нь хүмүүсийн холбоо харилцааг сайжруулах хамгийн хялбар шийдэл болж байгаа юм.

Ажлын байранд олон нийтийн цахим сүлжээг ашиглахын сул талууд:

  • Ажлын үр бүтээмжид нөлөөлнө

Аливаа зүйлийн тунг хэтрүүлэхэд үргэлж сөрөг үр дагавар авчирдгийн адилаар цахим сүлжээний хэрэглээгээ хэтрүүлэх нь таны ажлын үр бүтээмжид сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Мөн хүн юу үзэхээ үл хянах аваас сэтгэл санааны байдалд ч нөлөөлөх тул хэдий хэр хугацааг цахим орчинд өнгөрүүлэхээ үргэлж хянах хэрэгтэй.

  • Аюулгүй байдалд заналхийлнэ

Цахим орчны сул тал нь энэхүү технологийн дэвшил хүмүүсийн кибер аюулгүй байдалд үргэлж заналхийлж байдаг. Нэн ялангуяа ажлын техник хэрэгслээс цахим орчинд нэвтрэхэд төрөл бүрийн вирустэй программыг санамсаргүйгээр татах эрсдэл бий.


Эх сурвалж: HR Morning

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35