Энэтхэг улс хүн дүрст роботыг сансарт илгээнэ
2 сарын 6. 11:260

Энэтхэг улс энэ оны гуравдугаар улиралд хүн дүрст роботыг сансарт илгээхээр төлөвлөж байгаа тухай тус улсын засгийн газрын цөмийн ба сансар судлалын салбарыг хариуцсан төрийн сайд Житендра Сингх сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Вйоммитра” гэдэг нэртэй уг робот нь "Гаганьян" сансрын хөлгөөр хүмүүсийн тойрог замд илгээхийн өмнө уг хөлгийн амьдралыг дэмжих тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгах юм.

Роботын нэр нь "вйом" ("огторгуй", "сансар"), "митра" ("найз") гэсэн хоёр санскрит үгнээс бүтжээ. Эмэгтэй хүний дүр төрхтэй уг робот хэд хэдэн хэлээр ярьдаг бөгөөд сансрын хөлгийн техникийн байдалтай холбоотой асуултуудад хариулж чаддаг аж.

"Вйоммитра роботыг сансрын орчинд хүний гүйцэтгэх үүргийг гүйцэтгэдэг байхаар зохион бүтээсэн бөгөөд амьдралыг дэмжих системтэй холбогдон ажиллах зориулалттай" гэж төрийн сайд хэлэв. Түүний хэлснээр, уг робот нь тойрог замын модулийн үзүүлэлтүүдийг хянаж, сансрын хөлгийн зургаан самбарыг удирдаж, нислэгийн удирдлагын төвийн асуултад хариулж чадна. Эдгээр нь Энэтхэгийн анхны үндэсний сансрын нисэгчдийн багийн нислэгийн өмнөх гол хяналт шалгалт юм.

Энэтхэгийн сансрын нисгэгчдийг тээсэн анхны сансрын хөлгийг 2025 оны эцэс гэхэд хөөргөхөөр төлөвлөж байна гэж тус улсын Сансар судлалын байгууллагын (ISRO) тэргүүн Шридхара Паникер Сомнат ням гарагт мэдэгдсэн байна.


Эх сурвалж: Times of India /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01