ХБНГУ: Украины дайны улмаас үйл ажиллагааг нь түр сэргээгээд байсан цахилгаан станцуудаа хаажээ
4 сарын 3. 4:260

Герман улс Украины дайны улмаас үүссэн эрчим хүчний хямралыг шийдэх зорилгоор 2 жилийн өмнөөс түр хугацаагаар үйл ажиллагааг нь сэргээгээд байсан долоон дулааны цахилгаан станцыг хаахаар болжээ.

Deutsche Welle болон Euractive зэрэг орон нутгийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, Германы эрчим хүч үйлдвэрлэгч RWE болон LEAG компаниуд 3-р сарын 31-ний байдлаар Герман дахь нүүрсээр ажилладаг долоон цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоосноо мэдэгдсэнийг онцлов.

2022 онд буюу Украины дайн эхэлсний дараачаас Европт цахилгаан, эрчим хүчний үнэ огцом өсөж хямрал нүүрлэж байсан билээ. Тухайн үед Оросын байгалийн хийн нийлүүлэлт зогссонтой холбоотойгоор Европын улсууд Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс хараат байдлаа багасгахын тулд бүхий л арга чаргаа хэрэглэж байв.

Германы Засгийн газар ч яг энэ үед баруун бүсийн таван дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг дахин сэргээснээс гадна зүүн бүсийн хоёр дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоох хугацааг хойшлуулж байсан юм.

Түүнчлэн 2022 оны сүүлч гэхэд үйл ажиллагааг нь бүрэн зогсоохоор төлөвлөж байсан сүүлийн гурван атомын цахилгаан станцын хаах хугацааг ч мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл сунгасан билээ.

Өнгөрсөн онд тус улс цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 26 хувийг нүүрснээс гаргаж авсан гэх тооцоог гаргасан байна. Энэ нь эрчим хүчний хямрал дээд цэгтээ хүрсэн 2022 онтой харьцуулахад 33 хувиар буурсан үзүүлэлт юм.

Германы Ногоон нам "Уур амьсгалын хямрал даамжирч байгаа энэ үед нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хааж, түүнээс ялгарах хүлэмжийн хийг бууруулж буй энэхүү үйл явдал нь тун чухал арга хэмжээ болж байна” хэмээн үнэлжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират улсад (АНЭУ) зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид оролцогч талуудын бага хурал” буюу “COP28”дээр нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг үе шаттайгаар зогсооход анхааран ажиллахыг дэлхийн удирдагчид уриалсан билээ.

Энэ үеэр Германы засгийн газар 2030 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52