Ройтерс агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл орон нутгийн цагаар 18-ны өдөр хиймэл оюун ухаан болон түүнтэй холбоотой бусад асуудлаарх анхны хурлаа хийсэн байна.
Энэхүү хуралд 15 гишүүн орон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч Anthropic стартап компанийг үүсгэн байгуулагч Жэк Кларк нар оролцжээ.
"Хиймэл оюун ухааныг цэргийн болон цэргийн бус гээд аль ч зориулалтаар ашиглах нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой үр дагаварыг дагуулж болзошгүй" гэж Гутерреш онцлоод НҮБ-аас уг салбарыг удирдах агентлаг байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
БНХАУ, АНУ, Их Британи зэрэг Зөвлөлийн гишүүд хиймэл оюун ухааныг ямар ч хараа хяналтгүй орхигдуулах нь туйлын буруу хэмээн түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэхийн сацуу олон улсад хиймэл оюун ухааны технологийг буруугаар ашиглаж болзошгүй байгаа тул НҮБ-ын зохицуулалт, улс орнуудын хамтын ажиллагаа шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Нөгөөтэйгүүр, Удирдах зөвлөлийн өөр нэг гишүүн болох ОХУ олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах байгууллага болох Аюулгүйн зөвлөлөөр хиймэл оюун ухааныг хэлэлцэх эсэх талаар асуудлыг дахин хөндөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: MBC