АНУ: Умард Солонгос-Оросын хил дээр галт тэрэгний хөдөлгөөн нэмэгдэж буйгаас үзвэл Умард Солонгосын зүгээс ОХУ-д зэвсэг нийлүүлж байх боломжтой
2023, 10 сарын 9. 17:470

Даваа гарагт Ассошиэйтед Пресс агентлагаас мэдээлснээр сүүлийн үед Умард Солонгос, Оросын хил дээр галт тэрэгний хөдөлгөөн эрчимтэй нэмэгджээ.

Үүнийг тэд хиймэл дагуулын тусламжтайгаар тогтоосон бөгөөд АНУ-ын Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвөөс мэдэгдэж байгаагаар эл хөдөлгөөнөөс таамаглал дэвшүүлбэл, Умард Солонгос улс ОХУ-д зэвсэг нийлүүлж байж болох юм гэсэн байна.

Ийн таамаглах болсон шалтгаан нь өнгөрөгч сард Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтай уулзан ОХУ-ын цэргийн гол баазуудаар зочилсонтой холбоотой юм. Улмаар албаныхны сэжиглэж байгаагаар Ким Жон Ун ОХУ-д тусалсныхаа хариуд Оросын зэвсгийн боловсронгуй технологийг мэдэх гэнэ.

Албаныхны хэлж байгаагаар Умард Солонгос-Оросын хил дээр байрлах Туманган төмөр замын өртөөгөөр өнгөрөгч таван жилийн хугацаанд хамгийн ихдээ 20 чингэлэг л зорчсон бол аравдугаар сарын тавны өдөр л гэхэд эл өртөөгөөр нийт 73 чингэлэг зорчсон гэжээ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18