МЭНДЧИЛГЭЭ | ХҮНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д. ДУЛМАА
10 сарын 10. 11:430

Монгол улсын хөгжил дэвшлийн тулгуур болсон хүний нөөцийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан бидний ахмад үе, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй үргэлжлүүлэн яваа хойч үе, тэднийг сургаж, хөдөлмөрийн зах зээлд бэлдэж буй эрдэмтэн багш нар, мөн хүмүүнтэй хамтарч ажилладаг менежер та бүхэндээ Монголын Хүний нөөцийн ажилтны баярын өдрийн мэндийг дэвшүүлье.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “HR DAY ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН” нь энэ жилийн хувьд “Хүмүүнээ дээдлэхүй” уриан дор 5 тивээс оролцох зочид, төлөөлөгчдөөс салбарын олон улсын чиг хандлагын тухай суралцаж, бие биендээ сайн туршлага, мэдлэг мэдээллээ хуваалцан, хамтдаа хөгжиж буйгаараа илүү онцлог юм.

Хүний нөөцийн салбарт ажиллаж буй та бид - хүний эрхийг дээдлэгч, ёс зүйт манлайлагч байх чадвар, бүтээлч санаачлага, хичээл зүтгэл, хариуцлага, итгэл үнэмшил, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

БИД САНААЧИЛЖ,

БИД ҮЛГЭРЛЭЖ,

БИД МАНЛАЙЛЖ,

БИД ГҮЙЦЭТГЭЖ

БИД ХИЧЭЭЖ,

БИД ХАМТДАА

Монгол хүнийг хөгжүүлэх замаар эх орноо өндөр хөгжилтэй улс болгох зорилгодоо амжилттай хүрч чадна. Энэхүү үйл хэргийн төлөө хүн бүр сэтгэл гаргаж, нэгдэж ажиллацгаая!

Үргэлж хөгжиж, дэвжин дээшилж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

ХҮНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д. ДУЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
6
2
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Украин улсад үзүүлэх тусламжийг Бүгд Найрамдах намын сенатууд баталсангүй
2023-12-7 21:39
АНУ: Chipotle түргэн хоолны сүлжээ рестораны ажилтан руу аягатай хоолоо шидсэн эмэгтэй 2 сар түргэн хоолны газарт ажиллах ял сонслоо
2023-12-7 19:27
2023 он түүхэн дэх хамгийн халуун жил боллоо
02023-12-7 17:23
Ши Жиньпин Европын Холбооны удирдлагуудтай уулзлаа
02023-12-7 13:18
Time сэтгүүл дуучин Тэйлор Свифтийг Оны онцлох хүнээр нэрлэлээ
2023-12-7 12:22
2023/12/06: Тойм мэдээ
02023-12-7 11:52
АНУ-ын газрын тосны олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2023-12-7 11:42
Александер Новак: 2024 оны сүүл гэхэд ОПЕК+ өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ дахин 1.66 сая баррелиар бууруулсан байх болно
02023-12-6 20:50
Өмнөд Солонгос улсад төрөлт дахин буурсан үзүүлэлттэй гарчээ
12023-12-6 20:38
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНЭУ, Саудын Араб улсуудаар айлчлах айлчлалаа эхлүүлжээ
02023-12-6 20:09