2023/12/18: Тойм мэдээ
2023, 12 сарын 19. 16:460

Эрчим хүчний хомсдолд нэрвэгдээд буй Өмнөд Африк атомын цахилгаан станц бүтээн байгуулах төслийг эхлүүлжээ

Эрчим хүчний хомсдолд нэрвэгдээд байгаа Өмнөд Африк 2500 мегаваттын (МВт) хүчин чадалтай атомын цахилгаан станцыг (АЦС) 2032 он гэхэд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлжээ.

ОХУ: 15 цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх хүчин чадалтай “Сармат” пуужингийн бүтээн байгуулалт бараг дууссан

ТАСС агентлаг орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, ОХУ 15 хүртэлх тооны цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх хүчин чадалтай шинэ үеийн “Сармат" тив алгасагч баллистик пуужингийн бүтээн байгуулалтын ажлыг удахгүй дуусгавар болгох гэж буй талаар онцолжээ.

Японы түүхэнд анх удаа эмэгтэй хүн адмирал цол хүртжээ

Уг цолыг өдгөө 57 настай Кондо Нацуэ гэдэг эмэгтэйд олгосон бөгөөд өмнө нь дэд адмирал цолтой байсан тэрбээр Тэнгисийн цэргийн дээд командлалын бие бүрэлдэхүүнийг бэлтгэх сургуулийг удирдаж байжээ. К.Нацуэ одоо Японы эргийн хамгаалалтын хүчний командлагчаар томилогдох ажээ.

Шүүгч рүү халдсан Туркийн клубийн ерөнхийлөгчийн эрхийг бүх насаар нь хасжээ

"Анкарагюжю" клубийн ерөнхийлөгч Фарук Кожагийн хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг бүх насаар нь хассан тухай Туркийн хөл бөмбөгийн холбооны (TFF) албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Бээжингийн метронд гарсан ослын улмаас 100 гаруй хүн гэмтэж бэртжээ

Хятадын нийслэл Бээжин хотын метроны Чанпин шугамд пүрэв гаргийн орой осол гарчээ. Ослын улмаас нийт 515 хүн эмнэлэгт хүргэгдсэний 102 нь ясны бэртэл авсан ба нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж холбогдох албаныхан баасан гарагт мэдэгджээ.

Тураах эмийг оны онцлох нээлтээр нэрлэжээ

“GLP-1” пептидийн гар аргаар хийсэн аналогт суурилан гаргаж авсан таргалалтын эсрэг эмийг шинжлэх ухааны “Science” сэтгүүлийн редакц энэ оны онцлох нээлтээр зарлажээ.

Дэлхийн “хамгийн энгийн” гацуур 4000 доллароор зарагджээ

Дуудлага худалдааг зохион байгуулагчийн мэдээлснээр, уг гацуур мод нь 79 см өндөр бөгөөд 25 мөчир, 12 жимс, зургаан бяцхан лааны суурьтай, дэлхийн "хамгийн энгийн гацуур мод" ажээ. Уг гацуур нь мөн энгийн гоёл чимэглэл бүхий улаан өнгөөр будсан, жижиг модон суурьтай байна.

В.Путин улс төрийн намаас нэр дэвшихгүй

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөнө гэж Төрийн Дум дахь "Шударга Орос-Үнэний төлөө" намын бүлгийн дарга Сергей Миронов мэдэгдлээ.

Зургаан жилийн турш сураггүй алга болоод байсан британи хүү Франц улсаас олджээ

Алекс Батти гэх хүүгийн хувьд 11 настайдаа ээж, өвөөгийнхөө хамтаар Испани улсад амралтаараа аялахаар явсан ч эргэж ирэлгүй сураггүй алга болоод байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21