2023/10/12: Тойм мэдээ
2023, 10 сарын 13. 10:520

АНУ: Ипотекийн зээлийн хүү 7.67 хувьд хүрч сүүлийн 23 жилд байгаагүйгээр нэмэгджээ

Америкийн Ипотекийн банкны холбооны зүгээс мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт АНУ-д 30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн дундаж хүү 7.67 хувьд хүрсэн нь өмнөх долоо хоногт 7.53 хувь байсантай харьцуулахад 0.14 хувиар буюу бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарсныг онцолсон байна. 30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн хүү ийнхүү таван долоо хоног дараалан өсөөд байгаа юм.

Израиль: Үндэстэн дамнасан компаниуд үйл ажиллагаагаа зогсоосоор байна

Тухайлбал Royal Caribbean зэрэг аялалын компаниуд тус бүс нутагт хийх олон аялалын хуваариа өөрчилж байгаа бол тээвэр зуучийн FedEx компани Израиль дахь хүргэлтийн үйлчилгээгээ мөн түр зогсоожээ.

Словак: Шинэ ерөнхий сайд Роберт Фико эвслийн засгийн газар байгуулахаар зөвшөөрчээ

BBC агентлагаас мэдээлснээр Роберт Фико эвсэлийн засгийн газрыг зүүн төвийн Хлас болон националист SNS намуудтай байгуулсан байна. Улмаар гурван нам нийлэн засгийн газрын нийт 150 суудлын 79 суудлыг авах ажээ. Гэсэн хэдий ч эвслийн засгийн газрын хүрээнд аль нам хэчнээн суудалтай байх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хамас бүлэглэл криптовалютаар дамжуулан хэдэн арван сая ам.долларын хөрөнгө босгосон байжээ

Израилийн засгийн газар блокчейн шинжилгээний тайланг хянан үзсэний үр дүнд зөвхөн Хамасаар тогтохгүй Палестины Исламын Жихад (PIJ), Хезболла зэрэг зэвсэгт гурван бүлэглэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд криптовалютаар дамжуулан асар их хэмжээний мөнгө цуглуулж чадсан болохыг илрүүлжээ.

Дмитрий Песков: Зеленський АНУ, Европ дахь бүх хүнийг залхааж эхэллээ

Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Москва. Кремль. Путин” гэх зурагтын хөтөлбөрт оролцож, ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр тэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийг АНУ, Европыг залхааж байна хэмээн шүүмжилсэн байна.

Их Британи улс өнгөрөгч онд нийт хагас тэрбум орчим жижиг электрон хаягдал гаргажээ

Судалгааны үр дүнг дэлгэрүүлэн авч үзвэл, өнгөрөгч онд Их Британи улсад нийт 471 сая ширхэг “Fast Tech” төрлийн электрон хаягдал гарснаас 260 сая ширхэг буюу талаас илүү хувь нь нэг удаагийн электрон тамхи, 30 сая ширхэг гэрэл, 26 сая ширхэг шилэн утас, 10 сая ширхэг USB дамжуулагч, 7 сая ширхэг утасгүй чихэвч, 5 сая ширхэг гар сэнс байжээ.

Хаити: Улаан Загалмай нийгэмлэгээс ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд зэвсэгт бүлэглэлүүдтэй харилцах хэрэгцээ шаардлага үүсжээ

Хаити улсын нутаг дэвсгэрт өдгөө нийт 300 орчим зэвсэгт бүлэглэл идэвхтэй байгаа бөгөөд улсын нийслэл Порт-ау-Принц хотын 80 хувь нь зэвсэгт бүлэглэлүүдийн эрхшээлд байгаа юм. Улмаар зэвсэгт хүчирхийлэл газар авахын хэрээр тус улс дахь эмнэлгийн байгууламжуудын ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа ажээ.

Улаан Загалмай: Газын зурвас дахь эмнэлгүүд морг болж хувирах эрсдэлтэй байна

Улаан Загалмайгаас анхааруулснаар Газын зурвас дахь цорын ганц цахилгаан станц лхагва гарагт шатахуунгүй болсон бөгөөд нөөц генераторууд ажиллагаанаас гарахад ердөө хэдхэн цаг үлдсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21