АНУ: Хятад улс 2030 он гэхэд 1000 гаруй цөмийн цэнэгт хошуутай болно
2023, 10 сарын 23. 4:021

АНУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас хийсэн дүн шинжилгээгээр Хятад улс аль хэдийн 500 гаруй цөмийн цэнэгт хошуутай болоод байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 1000-аас давна хэмээн тооцоолжээ.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яам орон нутгийн цагаар 19-ний өдөр “2023 оны Хятадын зэвсэгт хүчний тайлан"-г олон нийтийн хүртээл болгосон ба үүнд “Хятад улс нь энэ оны 5-р сарын байдлаар 500 гаруй цөмийн цэнэгт хошуутай болсон байх магадлалтай” хэмээн мэдэгдсэн байна. Үргэлжлүүлэн “Энэ нь өмнөх таамаглалаас давсан үзүүлэлт болохыг дурдаад 2030 он гэхэд цөмийн цэнэгт хошууны тоо 1000 гаруй болох магадлалтай” гэж таамаглажээ.

Тус яамны зүгээс энэ нь маш хурдацтай өсөж буй явдал болохыг онцлон тэмдэглэв. Батлан ​​хамгаалах яамны нэгэн албан тушаалтан “Хятад улс цөмийн зэвсгийн хүчин чадлаа эрчимтэй шинэчилж, өргөжүүлж байна. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад цар хүрээ, нарийвчлал гээд бүх талаараа маш хурдацтай хөгжиж байна” хэмээн нэмэлт тайлбар хийжээ.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны зүгээс жил бүр Хятадын зэвсэгт хүчний талаарх тайланг бэлтгэж Конгресст тайлагнадаг аж. Тэгвэл өнгөрсөн оны тайланд Хятад улс 400 цөмийн цэнэгт хошуутай ба 2035 он гэхэд энэ тоо 1500-д хүрнэ гэж таамаглаж байв. Гэвч энэ жилийн тайланд дурдсанаар өмнөх таамаглалаас хамаагүй хурдацтай нэмэгдэж байгааг мэдэгдсэн байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, АНУ одоогоор 3700 цөмийн цэнэгт хошуутай бөгөөд үүний 1419-ийг стратегийн цөмийн зэвсэгт байрлуулсан байдаг болохыг онцолжээ. Харин ОХУ 4489 цөмийн цэнэгт хошуутай ба үүний 1550-ийг нь стратегийн цөмийн зэвсэгт байрлуулсан байдаг аж. Тэрчлэн Хятад улс энгийн цэнэгт хошуу бүхий тив алгасагч баллистик пуужингийн шинэ системийг бүтээж байж магадгүй гэж тус тайланд мөн дурдсан ба хэрэв уг мэдээлэл үнэн бол АНУ-ын эх газар, Хавай, Аляскад хүртэл заналхийлж болзошгүйг анхааруулав.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яам Хятадын засгийн газар тив алгасагч баллистик пуужин хөөргөх хүчин чадалтай 300 гаруй агуулахыг аль хэдийн бүтээн байгуулсан хэмээн үзжээ.

Өнгөрсөн онд Хятадын батлан ​​хамгаалахын төсөв 229 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 7.1 хувиар өссөн ба энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувийг эзэлсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
2023, 10 сарын 27. 0:16

Хятадууд АНУ дайн хийж мэдэх улс .герман дэлхийн 2 дайныг хийсэн бол 3 дайн украйн орос ,хамас израиль, хятад АНУ гэх мэт үргэлжлэх нь тодорхой байна .цаг хугацааны асуудал хятад бол тэнгэрээс унасан луу юм шүү дээ !

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35