ОХУ-ын Аюулгүй байдлын албаныхан Дагестаны нисэх буудлаас Палестиныг дэмжигч жагсагчдыг гаргажээ
2023, 10 сарын 30. 12:470

Ням гарагт Дагестаны нисэх онгоцны буудалд Израиль улсаас ирсэн агаарын хөлөг дөнгөж газардаад байхад Израилийг эсэргүүцэгч зуу зуун жагсагч нисэх буудал руу дайран орж, аюулгүй байдлын албаныхан нисэх буудлыг хааж, жагсагчдыг албадан гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсжээ.

Улмаар албаныхны мэдээлснээр Махачкала нисэх буудалд үүссэн нөхцөл байдлын хүрээнд аюулгүй албаныхан жагсаалыг тараахаас өмнө нийт 20 хүн бэртэж гэмтсэн гэсэн байна. Харин Израилиас ирсэн зорчигчдын биеийн байдал ямар байгааг тодруулахад тэдний хэлснээр, зорчигчид аюулгүй байсан гэжээ.

Тийнхүү үйл явдлаас үүдэн Дагестаны засгийн газар даваа гарагийн өглөө хуралдсан бөгөөд тэдний шийдвэрлэснээр бүгд найрамдах улсын хүрээнд аюулгүй байдлыг хангахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ чангатгах байсан юм.

ОХУ-ын хувьд энэ төрлийн жагсаал дан ганц Дагестанд болж өнгөрөөгүй гэнэ. Тодруулбал, хойд Кавказад ч энэ мэтээр Палестиныг дэмжигчид жагсаж байгаа бөгөөд бүсийн захирагч нарын зүгээс ард иргэдээсээ тайван байхыг хүсээд байгаа ажээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48