АНУ: Apple Watch дахин нэг хүний амийг аварчээ
2024, 3 сарын 15. 6:320

АНУ-д Apple Watch автомашины осолд өртсөн эзнийхээ талаар 911-д мэдээлэл хүргэж, амь насыг нь аварсан тохиолдол дахин бүртгэгджээ.

CBS News зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, 10-ны өдрийн 12:30 цагийн орчимд Висконсин мужийн Рэйсин каунти орчмын Олон нийттэй харилцах төвд яаралтай дуудлага ирсэн талаар онцлов.

Онцлог нь энэхүү дуудлагын цаана Apple Watch байсан юм.

Оператор "911 байна. Танд юугаар туслах вэ?” хэмээн асуухад Apple Watch "Apple Watch-ийн эзэн автомашины ноцтой осолд орж, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байна" хэмээн хариулжээ.

Гал түймэртэй тэмцэх албаныхан Apple Watch-аас автоматаар дамжуулдаг байршлын мэдээлэлд үндэслэн ослын газрыг хэдхэн минутын дотор олж чадсан байна. Аврах багийнхныг очиход нэгэн жижиг оврын ачааны машин замаас гарч, ихээр эвдэрч гэмтсэн байдалтай байсан бөгөөд ослын улмаас бүх аюулгүйн дэрнүүд нь задарсан байжээ.

Жолоочийг ачааны машины дэргэдээс олж эмнэлэгт хүргэсэн бөгөөд азаар гэмтэл бэртэл нь амь наснаас хол байсан аж.

Түүнчлэн зургаан сарын өмнө мөн л тухайн бүс орчимд болсон автомашины ослын үеэр онхолдсон автомашиндаа хавчуулагдсан байсан жолооч Apple Watch-ынхаа ачаар амь аврагдаж байсан юм.

Энэ талаар Канзасвиллийн Гал түймэртэй тэмцэх газрын дарга Рональд Молнар хэлэхдээ, "Энэхүү хоёр осол хоёулаа үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу харанхуйд болсон бөгөөд Apple Watch байгаагүй бол ямар үр дүн гарах байсныг төсөөлөхөд ч хүнд байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35