АНУ болон Их Британи Хамас бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авлаа
2023, 11 сарын 15. 3:030

Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш АНУ-ын Сангийн яам Хамас бүлэглэлийг чиглэсэн гурав дахь хориг арга хэмжээгээ хэрэгжүүлж эхлэх гэж буйгаа орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдэгдэв.

Энэ удаагийн хориг арга хэмжээнд тус бүлэглэлийг үндэслэгч Махмуд Халед Захар, мөн Хамасын ард байгаа гэж буруутгагдаж буй Ираны дэмжлэгтэй Ливанд төвтэй санхүүгийн байгууллагын эзэн, үүсгэн байгуулагч Набил Чоуман нар багтаж байгаа аж.

Түүнчлэн энэ удаагийн хориг арга хэмжээг Их Британи улстай хамтран авч байгаа ба Их Британийн Гадаад хэргийн яамны зүгээс мэдэгдэхдээ Хамас бүлэглэлийн улс төрийн удирдагч Яхья Синвар ч хориг арга хэмжээнд багтсан болохыг онцолсон юм.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдэл хийхдээ “АНУ өөрийн холбоотон болох Их Британитай хамтран Хамас бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэрийг таслах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгджээ.

Харин өмнөх өдөр нь Их Британийн Гадаад хэргийн шинэ сайдаар томилогдсон ерөнхий сайд асан Дэвид Камерон мөн мэдэгдэл хийх үеэрээ “Бид АНУ болон бусад холбоотнуудтайгаа хамтран энэхүү террорист байгууллагын жигшүүрт үйл ажиллагааг таслан зогсоохын тулд боломжтой бүх аргыг ашиглах болно” хэмээн өгүүлсэн юм.

Эргэн сануулахад АНУ-ын Сангийн яамны зүгээс Хамас бүлэглэлийн террорист үйл ажиллагаа болон тус бүлэглэлд дэмжлэг үзүүлж буй Ираны талын санхүүгийн эх үүсвэрийг онилсон хориг арга хэмжээг хоёр удаа буюу өнгөрсөн сарын 18 болон 27-ны өдрүүдэд авч хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хамас бүлэглэл нь АНУ, Европын холбоо, Их Британи, Израиль зэрэг барууны томоохон орнуудын террорист байгууллагын жагсаалтад багтсан байдаг юм.

Тус бүлэглэл нь өнгөрсөн сарын 7-ны өдөр Израилийн эсрэг томоохон хэмжээний гэнэтийн дайралт хийж, улмаар Израилийн армиас сөрөг довтолгоог эхлүүлснээр хоёр тал өдгөө сар гаруйн хугацаанд дайтаж байгаа билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01