Балба улс TikTok платформыг нийтийн эв эеийг алдагдуулж байна гэх шалтгаанаар хоригложээ
2023, 11 сарын 15. 14:410

Балба улс TikTok платформыг нийтийн эв эед сөргөөр нөлөөлж байна гэж үзсэний улмаас хориглох болжээ.

Тийнхүү шийдвэрийн хүрээнд тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Реха Шармагийн хэлснээр TikTok платформ нь хорлонтой контент түгээдэг гэсэн бөгөөд хориг нь нэн даруй хүчинтэй хэрэгжинэ гэжээ. Улмаар Реха Шармагийн зүгээс харилцаа холбооны байгууллагуудын удирдлагуудад шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх үүрэг өгсөн гэсэн юм.

Гэвч Балбын Конгрессын тэргүүн удирдагч Гаган Тапа засгийн газрын эл шийдвэрт эргэлзэж буйгаа мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар засгийн газраас уг платформыг хориглож, хүмүүсийн үгээ хэлэх эрх чөлөөнд халдаж байхын оронд платформын үйл ажиллагааг хуулиараа зохицуулах хэрэгтэй байсан гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01