Итали улс Хятадын “Бүс ба зам” санаачлагаас албан ёсоор гарч байгаагаа мэдэгджээ
2023, 12 сарын 8. 11:310

Итали улс "Бүс ба Зам" санаачилгаас гарч байгаагаа Хятадын талд албан ёсоор мэдэгдсэн тухай Италийн өдөр тутмын Corriere della Sera сонин засгийн газрын албан тушаалтны үгнээс иш татан орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлсэн байна.

Тус мэдээнд дурдсанаар Италийн засгийн газар өнгөрөгч 3-ны өдөр Хятадын засгийн газарт "Бүс ба Зам" санаачлагын гэрээг сунгахгүй гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн хэмээн онцолжээ.

Түүнчлэн Италийн ANSA, Reuters, France Press зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд Итали улс дөрвөн жилийн дараа Хятадын "Бүс ба Зам" санаачилгаас албан ёсоор гарч буй талаар мөн мэдээлэв.

Одоогоор Итали болон Хятадын засгийн газар аль аль энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч Италийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Антонио Таяни "Энэхүү төсөл нь бидний хүссэн үр дүнд хүрээгүй бөгөөд цаашид тийм ч ач холбогдол бүхий тэргүүлэх чиглэлийн тоонд тооцогдохоо больсон” хэмээн “Бүс ба зам" санаачилгаас гарах тухай цухуйлгаж байсан юм.

Итали улс нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан олон улсыг хамарсан “Бүс ба зам" санаачлагад 2019 онд нэгдэж байсан ба тус төслийг хамтран хэрэгжүүлж байсан “Их 7”-гийн бүлгийн цорын ганц орон байсан юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Америкийн хамгийн том хямдрал Amazon Prime Day тун удахгүй Монголд
02024-7-8 10:40
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
12024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18
Шоргоолж халдвараас сэргийлэн нэгнийхээ мөчийг тайрч өгдөг
02024-7-4 12:26
Германы нэгэн хот нэрээ Тэйлор Свифтийн нэрээр солив
02024-7-4 11:30
Хүүхдийн хятад бараануудад агуулагдаж буй хорт хавдар үүсгэгч бодис стандартаас 680 дахин давж байна
02024-7-4 11:02
Toki Cashback хөтөлбөрийн 1-р улирал дуусаж, 2-р улирал эхэллээ
02024-7-4 10:00