Украин: Европын холбоо 1.5 тэрбум еврогийн санхүүгийн нэмэлт дэмжлэг үзүүллээ
2023, 11 сарын 23. 7:120

Украины тал орон нутгийн цагаар 22-ны өдөр Европын холбооноос 1.5 тэрбум еврогийн санхүүгийн нэмэлт дэмжлэг авснаа зарлав.

Украины Сангийн яам мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ "Бид Европын холбооноос 10 дахь удаагийн томоохон хэмжээний санхүүгийн дэмжлэгийг хүлээн авлаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Энэ оны байдлаар Европын холбооноос авсан Украины санхүүгийн дэмжлэгийн нийт хэмжээ 16.5 тэрбум еврод хүрээд байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд 18 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг зарлаж байсан билээ.

Уг зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 35 жил бөгөөд Европын холбооны гишүүн орнууд зээлийн хүүг хариуцаж, Украин зөвхөн үндсэн зээлээ төлдөг аж.

"Хэрэв хоёр талын тохиролцсон нөхцөл хангагдсан тохиолдолд бид ирэх сард энэ оны сүүлчийн нэмэлт санхүүгийн дэмжлэгийг хүлээн авна гэж найдаж байна" хэмээн Украины Сангийн яамны зүгээс нэмэлт тайлбарыг хийжээ.

Украин улс өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын халдан түрэмгийлэлд өртөж, дайн эхэлснээс хойш Европын холбоо зэрэг гадны орнуудаас нийт 23.7 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг аваад байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35