НҮБ: Газын зурвас дахь дайны улмаас хөрш орнуудын ДНБ 2.3 хувиар агшиж, 230 мянган хүн ядууралд нэрвэгдэнэ
2023, 12 сарын 15. 4:060

Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн хооронд дэгдсэн дайн энэ сард дуусгавар болсон тохиолдолд хөрш гурван орны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2.3 хувиар буурч, 230 мянган хүн ядууралд нэрвэгдэнэ гэх таамаглалыг НҮБ-ын Хөгжлийн байгууллагаас гаргажээ.

Түүнчлэн өнгөрөгч 10-р сарын 7-ны өдөр эхэлсэн уг дайн хэрвээ зургаан сар үргэлжилсэн тохиолдолд хөрш орнуудын эдийн засгийн хохирол 20.2 тэрбум ам.доллароор хэмжигдэхээс гадна 500 мянган хүн ядуучуудын эгнээнд шилжинэ хэмээн таамагласан байна.

Тодруулбал НҮБ-ын Хөгжлийн байгууллага орон нутгийн цагаар 13-ны өдөр нийтэлсэн "Газын зурваст үүссэн хямрал хөрш Арабын орнуудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” хэмээх шуурхай үнэлгээний тайланд Египет, Ливан, Йордан зэрэг хөрш гурван улс энэхүү дайны үр дүнд төлөх эдийн засгийн зардлыг доорх байдлаар тооцоолжээ.

НҮБ-ын Хөгжлийн байгууллага болон Баруун Азийн эдийн засаг, нийгмийн хорооны хамтран хийсэн уг тайланг гүйцэтгэсэн албаны хүмүүс “Энэхүү дайны үргэлжлэх хугацааг гурав болон зургаан сараар тооцож, эдийн засгийн загварчлалын хэрэгслийг ашиглан хөрш гурван улсад үзүүлэх нөлөөллийн талаар бид энэ удаад судалсан” хэмээн онцолсон байна.

Улмаар тайлангийн үр дүнгээс харахад уг дайн нь энэ сард буюу гурав дахь сардаа дуусгавар болсон тохиолдолд хөрш гурван улсад учруулах хохирол нь 10.3 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 2.3 хувьтай тэнцэнэ гэсэн тооцоог гаргажээ.

Ингэснээр 230 мянган хүн шинээр ядуучуудын эгнээнд шилжиж, хөгжлийн үйл явц 2-3 жилээр ухарч магадгүй хэмээн тус тайланд дурдсан байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35