Атлантын далай дээгүүр нисэх 100 хувь эко түлштэй агаарын хөлөг өнөөдөр хөөрнө
2023, 11 сарын 28. 12:570

Атлантын далай дээгүүр нисэх 100 хувь эко түлштэй агаарын хөлөг мягмар гарагийн өглөө агаарт хөөрөх товтой байна. Ингэснээр тус замд 100 хувь эко түлштэй нислэг үйлдсэн анхны тохиолдол болох юм.

Нислэгийг Virgin Atlantic авиакомпани гүйцэтгэж байгаа бөгөөд нислэгийн хүрээнд тэд Лондонгийн Хитроу нисэх буудлаас Нью Йорк хотыг зорих гэнэ. Хэрэв нислэг амжилттай болбол тэд холын зайн нислэгийг аль болох байгальд ээлтэйгээр үйлдэх боломжтой болох ажээ.

Гэвч нислэг хэдий амжилттай болсон ч эко түлшний нөөцийг шийдвэрлэх нь бас нэг том асуудал болж байгаа юм.

BBC сувгаас мэдээлснээр энэ удаагийн нислэгт тэд Боинг 787 загварын агаарын хөлгийг хөлөглөж байгаа бөгөөд хөлгийг нийт 50 тонн эко түлшээр цэнэглэсэн гэнэ. Улмаар уг түлшний 88 хувийг тэд хаягдал өөх тосноос гарган авсан бол үлдсэн хувийг АНУ дахь эрдэнэ шишийн үйлдвэрлэлийн хаягдлаас гарган авсан байна. Харин нислэг үйлдэх зөвшөөрлийг тэд энэ сарын эхээр Иргэний агаарын тээврийн зохицуулах газраас авсан юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18