Нарны эрчим хүчийг сансраас дэлхий рүү дамжуулах туршилт амжилттай болжээ
1 сарын 22. 18:552

Нарны энергийг сансарт цуглуулж, дэлхий рүү дамжуулах туршилтыг амжилттай хийж дуусгажээ. Цаашид хийх ажил их байгаа боловч энэхүү шинэ технологийн ирээдүйг эрдэмтэд гайхалтайгаар төсөөлж байна гэж Independent сонинд бичжээ.

Нарны эрчим хүчийг цуглуулж, дэлхий рүү утасгүй сүлжээгээр дамжуулах техникийн боломжуудыг арилжааны түвшинд харуулах зорилготой “Space Solar Power Demonstrator” (SSPD-1) төслийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 3-нд хэрэгжүүлж эхэлжээ. АНУ-ын Калифорнийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд гурван үндсэн туршилтыг хийж гүйцэтгэсэн байна. Тэд нарны хавтангийн шинэ бүтэц, янз бүрийн элементүүдийн загвар бүтээц, богино долгионы дамжуулагчийг туршжээ.

Хэрэв энэ технологийг арилжааны хувьд ашигтай түвшинд хүртэл хөгжүүлж чадвал дэлхий дээр нүүрсээр ажилладаг болон атомын цахилгаан станцууд шаардлагагүй болно.

"Нарны эрчим хүчийг сансраас цацаж, дэлхийн бөмбөрцгийг гэрэлтүүлэх нь ирээдүйтэй төсөөлөл хэвээр байна" гэж Калифорнийн технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, физикийн ухааны профессор Томас Розенбаум ярилаа.

Богино долгионоор дэлхий рүү асар их хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг дамжуулдаг сансрын нарны зайг зохион бүтээх санааг анх 50 гаруй жилийн өмнө дэвшүүлж байжээ. Дэлхийн агаар мандал дахь үүл нь эдгээр төхөөрөмжийн үйл ажиллагаанд саад болохгүй гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Европын сансрын агентлаг мөн “Solaris” хөтөлбөрийн хүрээнд сансарт хуримтлуулсан нарны эрчим хүчийг ашиглах боломжийг судлахаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд Японы сансар судлалын JAXA агентлаг 2025 он гэхэд сансарт арилжааны “solar farm” байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
5
0
1
6
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
ХА ха ха
66.181.176.97
   /
1 сарын 23. 12:53

ҮХЭРНҮҮД мөөөрсөөөр л хөлдөж үхэж байна да ха ха ха

Gt
202.126.90.81
   /
1 сарын 23. 8:16

Дэпхий дулаарч ядаж байхад новшоо хийнэ ээ

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01