2023/12/14: Тойм мэдээ
2023, 12 сарын 18. 16:120

Теsla компани автомат жолоодлогын системийн доголдлын улмаас 2 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ

Ийнхүү эргүүлэн татах шийдвэр гаргасан явдал нь АНУ-ын Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын албаны шалгалтын үр дүнгийн дагуу хийгдэж буй бөгөөд 2012 оны 10-р сараас саяхныг хүртэл үйлдвэрлэсэн Tesla-гийн АНУ-д борлуулагдсан бараг бүх машиныг хамарч байгаа аж.

Foxconn компани Энэтхэгт 1.67 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр болжээ

Карнатака мужийн засаг захиргаа болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс иш татан тус мэдээнд дурдсанаар, Apple компанийн бүтээгдэхүүн болох iPhone утасны 70 хувийг угсарч, үйлдвэрлэдэг Foxconn нь цар тахлын дэгдэлтээс хойш геополитикийн хурцадмал байдал даамжирч байгаа зэргээс шалтгаалан Хятадаас хараат байдлаа бууруулж, бусад орнуудад үйлдвэрлэлийн баазаа төрөлжүүлэхийн тулд энэхүү хөрөнгө оруулалтыг хийхээр шийдсэн болохыг онцолжээ.

Европын холбоо ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгийг Украины сэргээн босголтод зарцуулах төлөвлөгөөг албан ёсоор хэлэлцэнэ

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Европын комисс бүс нутаг дахь санхүүгийн байгууллагуудын битүүмжилсэн ОХУ-ын хөрөнгөөс олсон орлогыг Украиныг сэргээн босгоход зарцуулах тохиролцоонд хүрч чадсан болохыг онцлов.

Өнгөрсөн онд Хятад улс дахь кофе шопын тоо 58 хувиар нэмэгдэж 49 мянгад хүрснээр АНУ-ыг ардаа орхижээ

Тус мэдээнд дурдсанаар Их Британийн зах зээлийн судалгааны World Coffee Portal фирм өнгөрөгч 11-р сарын тайландаа Хятадад өнгөрсөн онд кофе шопуудын тоо 58 хувиар нэмэгдэж, нийт 49,691-д хүрсэн хэмээн цохон тэмдэглэжээ. Харин АНУ-д кофе шопын тоо ердөө 4 хувиар өсөж, 40,062-д хүрсэн байна.

Арктикт ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан зун болжээ

Тус байгууллагын мэдээлснээр, энэ оны хувьд Арктикийн ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаахан зургаа дахь жил болж, агаар мандлын доод давхаргын дундаж температур -7 хэм байжээ. 1940 оноос хойш Арктикийн жилийн дундаж температур 10 жилийн хугацаанд Цельсийн 0.25 хэмээр, зуны дундаж температур 0.17 хэмээр нэмэгдсэн байна.

Өмнөд Солонгосын агаарын хяналтын бүс рүү Хятад, Оросын цэргийн онгоцууд нэвтэрчээ

Пүрэв гаргийн 11:53-12:10 цагийн хооронд Хятад, Оросын нисэх онгоцууд зүүн нутгийн Уллын арлын хойд талаас агаарын довтолгоог илрүүлэх хяналтын бүсэд нэвтэрч, Докдо арлуудын зүүн талаар өнгөрч ниссэн гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны /JCS/ төлөөлөгч мэдэгдсэн байна. Онгоцууд Өмнөд Солонгосын агаарын орон зайг зөрчөөгүй гэдгийг мөн тэрбээр нэмж хэлжээ.

Песогийн ханшийг зориуд унагасны дараа Аргентинд бензиний үнэ огцом нэмэгджээ

Аргентины шинэ засгийн газар эдийн засгийн байдлыг сайжруулахад чиглэсэн эхний арга хэмжээг авч, үндэсний мөнгөн тэмдэгт болох песогийн ханшийг огцом унагасны дараа тус улсад үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниуд бензин, дизель түлшний үнийг 35-40 хувиар огцом өсгөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47