2023/10/23: Тойм мэдээ
2023, 10 сарын 24. 10:420

АНУ: Хятад улс 2030 он гэхэд 1000 гаруй цөмийн цэнэгт хошуутай болно

АНУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас хийсэн дүн шинжилгээгээр Хятад улс аль хэдийн 500 гаруй цөмийн цэнэгт хошуутай болоод байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 1000-аас давна хэмээн тооцоолжээ.

Таны CV нэг л хоосон харагдаад байна уу?

Магадгүй та шинэ төгсөгч, эсхүл нэг газраа л олон жил тогтвор суурьшилтай ажилласан нэгэн байж болох юм. Тиймдээ ч дараагийн ажлаа хайхад таны CV нэг л хоосон харагдаад байгаа юм биш биз? Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ CV-ээ хэрхэн дүүрэн харагдуулж бүрдүүлэх аргыг зааж өгье.

Израилийн талаас Газа, Ливаныг бөмбөгдлөө

Даваа гарагийн өглөө үүрээр Израилийн талаас Газыг бөмбөгдөж, агаарын цохилт нь Ливан улсын өмнөд хэсэгт ч тусжээ. Палестины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Израилийн дайралт Газын зурвасын төв болон хойд хэсэгт туссан гэнэ. Улмаар дайралт Газын хойд хэсэг дэх Жабалиа дүрвэгсдийн хуарангийн ойролцоох байшинг онож, хэд хэдэн палестин амиа алдаж, нэлээдгүй хүн шархадсан байна.

Исаак Херцог: Хамасын цэрэг химийн зэвсэг бүтээх гарын авлагатай байсан

Тэдний мэдэгдсэн дагуу Израилийн зэвсэгт хүчин эл материалыг биедээ тээж явсан цэргийн цогцсыг Киббуц Бе’еригээс олсон бөгөөд гарын авлагыг тэд USB хадгалах төхөөрөмж дээр хуулсан байсан гэнэ. Ноён Херцогийн хэлснээр тус гарын авлага нь аль-Каидагийн материал байсан ба гарын авлагад цианидыг хэрхэн зэвсгийн шугамаар ашиглах тухай тусгасан байсан гэжээ.

Газпром өвлийн улиралд Унгар улсад нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлнэ

Алексей Миллерийн хэлснээр, “Унгарын зах зээлд гаргах байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх талаар авч үзсэн. Энэ онд бид тус улсад нийт 1.3 тэрбум шоо метр байгалийн хийг нэмэлтээр нийлүүлээд байгаа. Үүнээс гадна бид намар-өвлийн улиралд Унгар улсад нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн” гэжээ.

25 дахь удаагийн Орос-Монголын засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотод болно

Хуралдааныг Монгол улсын талаас Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Ч. Хүрэлбаатар даргалах бол ОХУ-ын талаас Шадар сайд Викториа Абрамченко даргалах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18