2023/10/05: Тойм мэдээ
2023, 10 сарын 6. 17:030

ОХУ: Instagram зэрэг хориотой платформ болон сайтуудад нэвтрэх боломжийг олгодог VPN үйлчилгээг хязгаарлана

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 4-ний өдөр мэдээлснээр ОХУ иргэдийнхээ хориотой нийгмийн сүлжээнд хандах хандалтыг хязгаарлах үүднээс VPN буюу хувийн виртуал сүлжээний үйлчилгээг хаахаар төлөвлөжээ.

Холливудын зохиолчдын ажил хаялт дуусахтай зэрэгцэн Netflix захиалгын төлбөрөө нэмэх төлөвтэй байна

Wall Street Journal Уолл сонины мэдээлснээр “Netflix компани олон улсын хэд хэдэн зах зээл дээр захиалгын төлбөрөө өсгөх талаар авч хэлэлцэж байгаа бөгөөд АНУ, Канадын бүс нутгаас эхлэх магадлал өндөр байна” хэмээн онцолжээ.

Япон улс Фүкүшимагийн АЦС-ын хоёр дахь ээлжийн хаягдал усыг далайд цутгаж эхэлжээ

Токиогийн Цахилгаан Эрчим хүчний Компаниас мэдэгдсэнээр тэд нийт 3 долоо хоног хүрэхгүй хугацаанд өдөрт 460 тонн цэвэршүүлсэн усыг далайн эргээс 1 километр зайд байх усан доогуурх хоолойгоор далайд цутгахаар төлөвлөсөн гэсэн юм.

Прокурорууд: FTX крипто гүрнийг бүхэлд нь худал хуурмаг дээр үндэслэсэн

BBC сувгаас мэдээлснээр Сэм Банкмэн Фрийдийн шүүх хурал лхагва гарагт Нью Йорк хотноо эхэлсэн бөгөөд нийт зургаан долоон хоногийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдох аваас тэрээр хэдэн арван жилийн ял сонсох билээ.

АНУ Иранаас хураасан 1.1 сая сумыг Украин руу илгээжээ

Центкомоос мэдэгдсэнээр тэд сумнуудыг өнгөрөгч даваа гарагт Украин улсад шилжүүлсэн гэнэ. Харин сумны төрлийн тухайд тэдний өгүүлснээр ЗХУ-ын үеийн винтов болон хөнгөн пулемётод ашигладаг 7.62мм калибрын сум байжээ.

2023 онд ОХУ гадаадын нийт 16 брэндийг нэвтрүүлжээ

ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлж байгаагаар энэ онд тус улсын зах зээлд нэвтэрсэн брэндүүдийн дийлэнх нь Турк улсаас гаралтай байсан бөгөөд түлхүү бэлэн хувцас, гутал, ахуйн хэрэглээний бараа оруулж ирдэг гэнэ.

Жо Байден Мексиктэй хиллэх хил дамнуулан хана босгохыг зөвшөөрчээ

Цагаачдын урсгалыг зогсоох үүднээс хил дагуулан хана барих нь ерөнхийлөгч Доналд Трампын хамгийн гол бодлого байсан юм. Гэвч түүнийг хана босгоход ардчилсан намынхны зүгээс эл бодлогыг хурцаар шүүмжилж, эрс эсэргүүцэж, 2020 онд ноён Байден нэр дэвшихдээ хэрэв сонгуульд ялалт байгуулбаас дахин нэг метр ч хана босгохгүй гэж амлаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50