2024/03/06: Тойм мэдээ
3 сарын 7. 11:070

Биткоины ачаар 3 хоногийн дотор 700 сая ам.доллар олсон эрхэм хэн байв?

Биткоины ханш өссөөр буй энэ үед хамгийн их хэмжээний Биткоиныг эзэмшдэг гэгддэг Америкийн програм хангамжийн MicroStrategy компанийн гүйцэтгэх захирал Майкл Сэйлорийн хөрөнгө гурван өдрийн дотор ойролцоогоор 700 орчим сая ам.доллар буюу монгол мөнгөөр 2.3 их наяд төгрөгөөр өссөн байна.

NVIDIA компани зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 3-рт жагсаж эхэлжээ

Хиймэл оюун ухааны халуурлын ачаар хүчээ авч буй NVIDIA компани газрын тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Саудын Арабын Saudi Aramco компанийг ардаа орхин, зах зээлийн үнэлгээгээр дэлхийд гуравдугаарт жагсаж эхлэв.

Facebook, Instagram-ын үйл ажиллагаа 2 цагийн турш доголдов

Орон нутгийн цагаар 5-ны өдөр Америкийн технологийн салбарын “акулуудын” нэг Meta компанийн бүтээгдэхүүн болох Facebook, Instagram, Thread зэрэг нийгмийн сүлжээний платформуудын үйл ажиллагаанд хоёр цагийн турш тасалдал үүсэж, хэрэглэгчид нэвтэрч чадахгүйд хүрэв.

Европын Холбооны цэргийн аж үйлдвэрийг шинэчлэх төлөвлөгөөг танилцуулжээ

Европын Холбооны /ЕХ/ батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг бэхжүүлэх томоохон хөтөлбөрийг Европын Комисс гуравдугаар сарын 5-ны мягмар гарагт танилцууллаа.

Хаитигийн Ерөнхий сайд Пуэрто-Рикод очжээ

Хаити улсын Ерөнхий сайд Ариэль Хенри эх орондоо эргэн очих боломжгүй нөхцөл байдал үүссэний дараа түүний сууж явсан онгоц Пуэрто-Рикод газарджээ.

Олимпын нээлтийг жуулчид үзэх боломжгүй

Парисын Олимпын наадмын үеэр учирч болзошгүй аюул заналаас сэрэмжлэх үүднээс нээлтийн ёслолыг жуулчид үзэх боломжгүй болж байгаа тухай Францын эрх баригчид мягмар гарагт мэдэгджээ.

Т.Свифттэй онцгой гэрээ байгуулсан гэж Сингапурыг хөрш орнууд нь шүүмжлэв

"The Eras Tour" аялан тоглолтынхоо хүрээнд Өмнөд Азид хийх тоглолтыг зохион байгуулах цорын ганц газар болохын тулд Америкийн дуучин Тейлор Свифттэй онцгой гэрээ байгуулсан гэж хөрш орнууд нь Сингапурын засгийн газрыг шүүмжилсэн байна.

НАСА: Бархасбадийн дагуулаас 1 сая хүн амьдрахад хүрэлцэх хүчилтөрөгч илэрсэн

Бархасбадийн дагуул Европа дээр 1 сая орчим хүн амьдрахад хангалттай хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгч өдөр бүр үүсдэг болохыг батлах шинэ мэдээллийг Америкийн сансар судлалын НАСА агентлаг “Juno” гараг хоорондын станцаасаа хүлээн авчээ.

Барби хүүхэлдэй 65 нас хүрлээ

Жижигхэн хөлөөрөө дэлхий ертөнцөд соёлын томоохон ул мөрийг үлдээсэн Барби хүүхэлдэй өдгөө 65 нас хүрч байгаа хэдий ч 250 өөр төрлийн ажил мэргэжлээ орхих шинжгүй байна.

Квантын алгоритм зохиох 5 сая долларын шагналын сантай уралдаан зарлажээ

“XPRIZE Quantum Applications” хэмээн нэрлэсэн уралдаан гурван жил үргэлжилнэ. Хэдийгээр квант компьютер нь зарим тооцооллыг энгийн компьютероос хамаагүй хурдан гүйцэтгэдэг нь батлагдсан боловч алгоритмуудын дийлэнх нь практикт хэрэглэгдэггүй. Google квантын тооцооллын практик хэрэглээний хөгжлийг хурдасгахын тулд XPRIZE компанитай нэгджээ.

Madame Web киноны гол дүрийн жүжигчин Дакота Жонсон дахин ийм кинонд тоглохгүй гэдгээ хэлжээ

Өнгөрөгч сард нээлтээ хийсэн Madame Web киноны гол дүрийн жүжигчин Дакота Жонсон саяхан Bustle дижитал сэтгүүлд ярилцлага өгчээ. Ярилцлагын хүрээнд тэр Madame Web кино болоод тус кинонд ирсэн сөрөг санал сэтгэгдэл, шүүмжийг хэрхэн хүлээн авч буй тухайгаа өгүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18