Хятадынх болж “зүсээ хувилгасан” Умард Солонгосын хиймэл сормуусны зах зээл 167 сая ам.доллароор хэмжигддэг
2 сарын 6. 1:110

Умард Солонгост үйлдвэрлэсэн хиймэл сормуусыг Хятад руу гарган сав баглаа боодлыг нь шинэчлээд Япон, Өмнөд Солонгос болон барууны орнуудад гаргадаг гэх мэдээлэл гарчээ. Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болж “зүсээ хувилгасан” хиймэл сормуусны борлуулалт хэдэн зуун сая ам.доллароор хэмжигддэг ба Умард Солонгосын дэглэмд маш их санхүүжилтийн эх үүсвэр болдог гэх таамаг бий.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 3-ны өдөр тус салбарт ажилладаг хүмүүс, хуульчид болон Умард Солонгосын эдийн засгийн мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагад үндэслэн Хятадын компаниуд Умард Солонгост үйлдвэрлэсэн хиймэл сормуусыг импортлож, түүнийгээ сав баглаа боодлыг нь шинэчлэн олон улсын зах зээлд нийлүүлж байгаа талаар мэдээлэв. Хятадын гаалийн мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн онд Умард Солонгосоос Хятад руу экспортолсон бүтээгдэхүүн өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өссөн ба үүний 60 хувь нь хиймэл сормуус, хиймэл үс болон сахал зэрэг хиймэл үсний бүтээгдэхүүн байсан гэжээ. Тодруулбал тус салбарын экспорт ойролцоогоор 167 сая ам.долларт хүрсэн байна. Дээрх мөнгөн дүнгийн 90 хүртэлх хувь нь Умард Солонгосын дэглэмийн мэдэлд очдог гэж шинжээчид үзэж буй аж.

Тиймээс ч хиймэл сормуус болон хиймэл үсний экспорт нь Умард Солонгост валют олох чухал салбарт тооцогдож буй нь тодорхой. 2020 оноос хойш коронавируст цар тахлын улмаас хилээ хаасан нь экспортын хэмжээ огцом буурахад хүргэсэн ч өнгөрсөн жилээс Хятадаар дамжин хийгдэх тус салбарын экспорт дахин сэргэсэн байна.

2006 оноос хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын цөмийн туршилт, пуужингийн бүтээн байгуулалттай холбогдуулан тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, нүүрс, газрын тос, нэхмэл эдлэлийн худалдааг хязгаарлах, түүнчлэн гадны орнуудад ажилчид гаргахгүй байх тогтоолуудыг баталсан. НҮБ-ын гишүүн орнууд дээрх хоригийг дагаж мөрдөх үүрэгтэй ч хиймэл үсний бүтээгдэхүүний эсрэг шууд хориг арга хэмжээ авах талаар тус хоригт тусгаагүй тул хиймэл сормуусыг худалдаалах нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх эсэх талаар мэргэжилтнүүдийн дунд маргаан үүсээд байна.

Умард Солонгост үйлдвэрлэсэн сормуусыг Хятадын Шаньдун мужийн Чиндао хотын Пиндү орчимд татан төвлөрүүлээд тэндээ сав баглаа, боодлыг нь шинэчлээд АНУ, Орос, Бразил, Өмнөд Солонгос, Япон гэх мэт улсууд руу экспортлодог аж. Орон нутагтаа үйлдвэр ажиллуулдаг ноён Ван Ройтерс агентлагт хэлэхдээ “Умард Солонгосын бүтээгдэхүүн чанарын хувьд харьцуулалтгүй. Эрэлт ч маш өндөр байдаг" гээд хориг арга хэмжээний талаар юу ч мэдэхгүй гэдгээ нэмж хэлсэн байна.

Умард Солонгост үйлдвэрлэсэн хиймэл сормуус чанарын хувьд сайн хэрнээ хямд байдаг шалтгаан нь Умард Солонгост маш хямд ажиллах хүчин байгаатай шууд холбоотой гэж тайлбарлаж болох юм. Тодруулбал Хятад дахь хөдөлмөрийн хөлснөөс бараг арав дахин бага хөлсөөр ажилладаг гэх тооцоо бий. Тухайлбал Хятадын нэгэн компани БНАСАУ-ын Расон эдийн засгийн тусгай бүс дэх үйлдвэртээ ажилладаг умард солонгос ажилчдадаа сард дунджаар ердөө 300 юанийн цалин хангамж олгодог гэх мэдээлэл гарч байсан удаатай.

Хятадын бүтээгдэхүүн болон “зүсээ хувилгасан” Умард Солонгосын хиймэл сормуусыг Өмнөд Солонгос руу импортолдог бизнесмэн тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг эсэргүүцэж, "Би хагас дамжуулагч зэрэг технологийн бүтээгдэхүүн зарж байгаа биш дээ" гэж Ройтерс агентлагт сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01