Украины хил дээр дөрвөн мянга орчим ачааны машины урт цуваа үүсжээ
2023, 12 сарын 23. 18:100

Польшийн тээвэрчид хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаасны улмаас дөрвөн мянга орчим ачааны машины цуваа үүсээд байна гэж Украины хилийн албаны төлөөлөгч Андрей Демченко мэдэгджээ.

"Саяхан дөрвөн чиглэлийн замыг нэмж хаасан бөгөөд өнөө өглөөний байдлаар Польшийн нутаг дэвсгэрт Украин улс руу нэвтрэхээр 3.9 мянган ачааны машин, түүний дотор Ягодины шалган нэвтрүүлэх боомтын дэргэд хамгийн олон буюу 1.7 мянга гаруй ачааны машины урт цуваа үүсээд байна" гэж А.Демченко Украины “Телемарафон” телевизийн сувгаар ярьсан байна. Түүний хэлснээр, тодорхой тооны ачааны машин хилээр нэвтэрч байгаа хэдий ч бойкот эхлэхийн өмнөх үеийнхээс хэд дахин цөөрчээ.

"Хамгийн том дэд бүтцийн байгууламж бүхий Ягодины боомтоор өчигдөр 170 орчим ачааны машин нэвтэрсэн нь маш бага тоо юм" гэж А.Демченко нэмж хэлэв.

Сар гаруйн өмнө Польшийн тээвэрчид, дараа нь тариаланчид тэдэнтэй нэгдэн Украинтай хиллэдэг авто замын шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаасан юм. Тэд Украины цэргүүдэд зориулсан хангамж болон хүмүүнлэгийн тусламжийг тээвэрлэх лицензийг сэргээх, 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд байгуулагдсан компаниудын лицензийг түдгэлзүүлж шалгах, хоосон болон ачаа тээвэрлэж буй машиныг тус тусад нь хилээр нэвтрүүлэхийг шаардаж байгаа юм. Польшийн хилийн ойролцоо 50 километр урт үргэлжилсэн ачааны машины цуваа үүсэх үед Украины хэд хэдэн жолооч нас баржээ.

Украины үр тарианд тавьсан хоригийн улмаас Польш-Украины харилцаа нэлээд төвөгтэй болоод байгаа юм. Есдүгээр сарын 15-нд Европын Комисс нэг талын арга хэмжээ авахаас сэргийлэн Украины хөдөө аж ахуйн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг ЕХ-той хиллэдэг таван улсад импортлох хязгаарлалтыг сунгахгүй байх шийдвэр гаргасан бөгөөд үүний зэрэгцээ экспортын хяналтыг чангатгахыг Киевт үүрэг болгосон билээ. Гэсэн хэдий ч Словак,Унгар, Польшийн эрх баригчид дээрх хязгаарлалтыг сунгаж байгаагаа мэдэгджээ. Энэ асуудлаар Украин улс ДХБ-д гомдол гаргасны хариуд ЕХ-ны гишүүн дээр дурдсан гурван улс Украины үр тарианы асуудлыг зохицуулах хурлыг бойкотлоно гэдгээ мэдэгдсэн юм.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47