Бразилын шигшээгийн шинэ дасгалжуулагчийн нэр тодорлоо
1 сарын 9. 12:250

Хөл бөмбөгийн "Сан Пауло" клубын дасгалжуулагч Доривал Жуниор ажлаа хүлээлгэн өгснөөр Бразилын шигшээ багийг удирдахаар болсон тухай тус клубын олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсанд мэдээлжээ.

Бразилын шигшээ баг "Катар-2022" ДАШТ-ий шөвгийн наймд Хорватын багт торгуулийн цохилтоор хожигдсоноос хойш дасгалжуулагчгүй болоод байгаа юм. Тухайн үеийн шигшээ багийн дасгалжуулагч Тите (Аденор Леонардо Бакши) ДАШТ эхлэхийн өмнө ярихдаа, тус тэмцээний дараа дасгалжуулагчийн замналаа дуусгах бодолтой байгаагаа мэдэгдсэн билээ.

2023 оны зунаас хойш шигшээ багийн дасгалжуулагчийн үүргийг Фернандо Диниз түр гүйцэтгэж байсан бөгөөд түүнийг халсан тухай өнгөрсөн бямба гарагт Бразилын хэвлэлүүд мэдээлжээ. Суларсан орон тоонд өрсөлдөх хүмүүсийн нэг нь "Реал Мадрид" багийн дасгалжуулагч Карло Анчелотти байсан бөгөөд тэрбээр Испанийн Эзэн хааны багтай хийсэн гэрээгээ саяхан 2026 он хүртэл сунгасан байна.

Шигшээ багийн шинэ дасгалжуулагч Доривал Жуниор хэлэхдээ "Сан Пауло" клубт хийсэн ажлыг маань үнэлж, намайг ийнхүү томилсноор миний мөрөөдөл биеллээ” гэжээ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41