Олимпын хошой аваргыг Олимпод оролцуулахгүй гэж шийдвэрлэжээ
4 сарын 4. 12:502

Оросын Бөхийн холбооны цахим хуудсанд гарсан мэдээллийг үзвэл, Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ чөлөөт бөхийн тамирчин Абдулрашид Садулаевын “тэмцээнд оролцох боломжийг хаасан" шийдвэр гаргажээ.

Энэ тухай мэдээллийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирүүлсэн байна.

Садулаев маргааш буюу баасан гарагт Баку хотноо эхлэх Олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцохоор бэлтгэж байжээ.

Дээрх шийдвэртэй холбогдуулан “ОУОХ ээлжит хуурамч шалгалтаа хийсний эцэст олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон тамирчдын жагсаалтыг шинээр гаргалаа. Харамсалтай нь, уг жагсаалтад Олимпын хошой аварга, манай багийн ахлагч А.Садулаев орсон байна” гэж Оросын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили мэдэгдлээ. Түүний ярьснаар, Садулаевыг тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг чухамдаа ОУОХ гаргасан бөгөөд харин Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо түүнийг барилдуулахын тулд боломжтой бүхнийг хийжээ.

Одоо Олимпын хошой аваргын оронд 2021 оны Европын аварга, 21 настай Алихан Жабраилов Бакуд өрсөлдөнө. Өмнө нь 2 дугаар сарын дундуур Садулаев Бухарест хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй юм.

Энэ удаад чухам ямар шалтгаанаар ОУОХ түүнийг хар жагсаалтад оруулсан нь тодорхойгүй байна. Энэ оны 3 дугаар сард тус холбоо “Оросын цэргийн тусгай ажиллагааг идэвхтэй дэмждэг, мөн Оросын ба Беларусийн зэвсэгт хүчин, аюулаас хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж буй тамирчдыг Олимпод оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргасан юм.

Өдгөө 27 настай А.Садулаев бол Олимпын хошой аварга, дэлхийн 5 удаагийн аварга бөгөөд Парисын Олимпод оролцсон тохиолдолд А.Медведь, Б.Сайтиев нарын адилаар чөлөөт бөхийн түүхэнд Олимпод гурван удаа түрүүлэх боломжтой байлаа.


Эх сурвалж: Спорт Экспресс /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
3
0
4
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Батмөнх
   /
4 сарын 11. 11:29

Энэ дайны үр дагавар Оросын спортын тамирчидын карриерт нь маш хортой тусаж байх шив. Путины баримталсан бодлого зөв буруу нь 100-н жилийн дараа л мэдэгдэнэ

103.168.34.67
   /
4 сарын 4. 18:33

Тэгнээ илүү террорист бгаа юм

Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
42024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
624480