Хутичуудад дахин цохилт өгчээ
1 сарын 18. 12:240

АНУ-ын Зэвсэгт хүчин “Ансар Аллах” хөдөлгөөний (хутичууд) хяналтад буй Йемений нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа цохилт өгсөн тухай CBS News суваг Америкийн албаны хүмүүсийн мэдэгдлийг эш татан уламжлав.

Хутичууд хөлөг онгоцууд руу халдахаа өргөжүүлсний хариуд цохилт өгснийг албаны хүмүүс мэдэгдэж байна. АНУ-ын Төв командлалын төлөөлөгчийн хэлснээр, цохилтуудын бай нь “Ансар Аллах”-ын цэргийн хэд хэдэн байгууламж байжээ.

АНУ-ын Зэвсэгт хүчин Йеменд цохилт өгсөн талаар хутичуудын хяналтад байдаг “Аль-Масира” телевизийн суваг мөн мэдээлсэн бөгөөд Дамар, Саада, Таиз, Ходейда, Аль-Байда мужууд цохилтөд өртсөн байна.

Хутичууд Улаан тэнгисээр дамжин Израил руу явж буй бүх хөлөг онгоц руу довтлох замаар ХАМАС бүлэглэлийг дэмжинэ гэдгээ өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн юм. Энэ сард АНУ, Их Британи улсууд Йемен дэх хутичуудын байгууламжуудад хэд хэдэн удаа бөөн хүчээр цохилт өгч, Улаан тэнгис дэх хөлөг онгоцнууд руу довтолж буй хүчийг сулруулжээ. The New York Times сонинд мэдээлснээр, АНУ, Их Британийн цохилтын үр дүнд хутичуудын довтолгооны хүч 30 орчим хувиар буурсан байна.


Эх сурвалж: CBS /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35