Жүжигчин Райан Гослинг Академийн шагнал гардуулах ёслолын зохион байгуулагчдад сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэгджээ
1 сарын 25. 18:540

Барби киногоороо Академийн шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн төрөлд нэр дэвшсэн жүжигчин Райан Гослинг кинонд хамтран тоглосон, гол дүрийн жүжигчин Марго Робби, киноны найруулагч Грета Гервиг нарыг “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг найруулагч” төрөлд тус тус нэр дэвшээгүй явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрөгч зуныг байлдан дагуулагч Барби киноны хувьд Академийн шагнал гардуулах ёслолын хүрээнд нийт 8 төрөлд өрсөлдөхөөр нэр дэвшсэн юм. Гэвч энэ нь жүжигчин эрд хангалтгүй байгаа бололтой.

Түүний хэлснээр, “Миний хувьд олон сайхан кино нээлтээ хийсэн 2023 оны хүрээнд гайхалтай уран бүтээлчдийн хамт Академийн шагнал гардуулах ёслолын хэд хэдэн төрөлд нэр дэвшсэндээ туйлын баяртай байна. Энэ үнэхээр нэр хүндийн хэрэг байлаа. Би хувьдаа ингээд яриад сууж байна гэж хэзээ ч бодсонгүй. Гэхдээ би Кен гэхдээ ердийн нэг хуванцар хүүхэлдэйн дүрийг амилуулснаараа бахархаж, үүнийг ихээхэн нэр хүндийн хэрэг гэж харж байна.

Гэхдээ Барби үгүй бол Кен үгүй шүү дээ. Харин Марго Робби, Грета Гервиг нар байгаагүй бол Барби кино гарахгүй байлаа. Тэд бол энэ л дэлхий дахины талархлыг хүлээсэн, түүх бүтээсэн киног амилуулсан хүмүүс. Тэдний авьяас билэг, эр зориг, суут ухааныг үнэлэхгүйгээр кинонд тоглосон хэн бүхний чадварыг үнэлнэ гэдэг бол боломжгүй зүйл.

Миний хувьд тэд өөрсдийн нэр дэвших ёстой байсан төрөлд өрсөлдөж чадаагүй явдал нь сэтгэл гонсойлгож байна гэж хэлэхэд ч багадна” гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18