Дэлхийн хамгийн том хөлөг онгоц анхны аялалдаа гарчээ
1 сарын 30. 12:110

Дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц гэгдэж буй “Icon of the Seas” Флоридагийн Майами боомтоос анхны аяллаа эхлүүллээ. Карибын тэнгисээр хийх тус хөлгийн аялал долоо хоног үргэлжлэх юм.

Хөлөг онгоцны урт нь 365 метр бөгөөд домогт "Titanic" хөлөг онгоц (269 м) ба АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хамгийн том хөлөг онгоц болох "Gerald R.Ford"-оос (333 метр) урт ажээ.

“Icon of the Seas” нь 7600 зорчигч хүлээн авах боломжтой бөгөөд 40 гаруй зоогийн газар, кафе, баар бүхий 20 тавцантай. Мөн халуун орны ургамлууд бүхий жижиг цэцэрлэгт хүрээлэн, театр, караоке, теннис, волейболын талбай, хүүхдүүдэд зориулсан тоглолтын тайз, усан парктай.

Хөлөг онгоцыг далайд гаргах ёслолд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси оролцжээ. Тэрбээр одоо “Интер Майами” клубт тоглож байгаа билээ.

“Icon of the Seas” хөлөг онгоц Багамын арлуудад бүртгэлтэй бөгөөд 2 тэрбум доллароор Финландад үйлдвэрлэжээ.

Энэхүү хөлөг онгоцны хөдөлгүүрүүд нь шингэрүүлсэн байгалийн хийгээр ажилладаг. Энэ төрлийн түлшийг ашигласнаар агаар мандалд метан хий ялгарна гэж байгаль хамгаалагчид шүүмжилж байна.

Нөгөө талаар байгалийн шингэрүүлсэн хий нь мазут гэх зэрэг хөлөг онгоцны уламжлалт түлшнээс илүү цэвэр боловч 85-95 хувь нь метанаас бүрддэг байна.

Тиймээс байгалийн шингэрүүлсэн хийг ашиглах үед агаар мандалд метан хийн хаягдал нэмэгдэх магадлалтай бөгөөд метан бол нүүрстөрөгчийн давхар ислээс илүү аюултай хүлэмжийн хий юм.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35