Газын зурваст гал зогсоох тогтоолын төслүүдийг Аюулгүйн Зөвлөлд танилцуулжээ
2 сарын 20. 11:110

Газын зурваст гал түр зогсоох боломж бүрдмэгц гал зогсоохыг дэмжинэ” гэсэн агуулга бүхий тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр АНУ өргөн барилаа.

Уг төсөлд Израил, ХАМАС-ын хоорондох дайны "галыг зогсоох" гэсэн хэллэгийг ашиглахаас татгалзсан боловч Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярих үеэр хэлсэн үг хэллэгийг давтсан байна.

Тогтоолын төсөлд мөн “одоогийн нөхцөлд Рафахт хуурай замын томоохон ажиллагаа явуулах нь энгийн иргэдэд хохирол учруулж, тэр дундаа тэднийг хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэхэд хүргэнэ" гэдгийг дурджээ.

Израилын эрх баригчид Палестины нэг сая гаруй иргэн хоргодож буй Рафах руу дайрахаар төлөвлөж байгаа юм. Ийм алхам хийх нь "бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой үр дагавар учруулах тул өнөөгийн нөхцөлд ийм өргөн цар хүрээтэй хуурай замын ажиллагааг явуулах ёсгүй" гэж тогтоолын төсөлд онцлон тэмдэглэсэн байна.

Өмнө нь, хүмүүнлэгийн үүднээс Израил, ХАМАС-ын хоорондох дайныг нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолын төслийг Алжир улс өргөн барьж, мягмар гарагт буюу өнөөдөр санал хураалт явуулахыг Аюулгүй Зөвлөлөөс бямба гарагт хүссэний дараа АНУ дээрх тогтоолын төслийг санал болгожээ. Үүний сацуу НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд Алжирын төсөлд хориг тавина гэдгээ мэдэгджээ.

Алжир улс тогтоолын төслийнхөө анхны хувилбарыг хоёр гаруй долоо хоногийн өмнө танилцуулсан байна. Гэвч Томас-Гринфилд "энэ төсөл нь ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийн талаарх хэлэлцээнд эрсдэл учруулж болзошгүйг" анхааруулжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01