АНЭУ: Хиймэл оюун ухааны технологийн хөрөнгө оруулалтын компани байгуулжээ
3 сарын 14. 9:550

Хиймэл оюун ухаан нь ирээдүйн технологийн ноёрхлыг тодорхойлох гол хүчин зүйл болж байгаатай холбоотойгоор Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) зэрэг Ойрхи Дорнодын орнууд хиймэл оюун ухааны технологийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулж эхлээд байна.

АНЭУ-ын ерөнхийлөгч Шейх Мохаммед бин Заед Аль Нахайяныгийн санаачлагаар саяхан үүсгэн байгуулагдсан Абу Дабигийн хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн зөвлөл орон нутгийн цагаар 11-ний өдөр технологийн хөрөнгө оруулалтын MGX компанийг байгуулж байгаагаа зарлав. Энэхүү компанийн үйл ажиллагааны төсөв нь 100 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа аж.

Абу Дабигийн хөрөнгө оруулалтын Mubadala болон хиймэл оюун ухааны G42 компаниуд MGX-ийг байгуулахад суурь түншээр ажиллах гэнэ.

G42 нь Абу Даби хотын захирагчийн ажлын албаны байгуулсан технологийн томоохон компани бөгөөд мэдээллийн технологи, санхүү, эмнэлгийн тусламж, эрчим хүч, төрийн үйлчилгээнд OpenAI компанийн технологийг ашиглахаар төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн жил тус компани нь Microsoft-той хамтран үүлэн технологийн баазыг бий болгох томоохон хэмжээний бизнесийн хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө мөн зарласан билээ.

Харин MGX компанийн хувьд хиймэл оюун ухааны технологийн дэд бүтэц, хагас дамжуулагч, хиймэл оюун ухааны үндсэн технологи ба аппликейшн гэсэн гурван үндсэн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Абу Даби хотын захирагч, Хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн зөвлөлийн дарга, Эрхэмсэг дээд Шейх Танун бин Зайед Аль Нахаян хэлэхдээ “Бид MGX-ээр дамжуулан тогтвортой, харилцан уялдаатай ертөнцийг бий болгож, хиймэл оюун ухаан ба дэвшилтэт технологид төвлөрсөн, зөвхөн АНЭУ-д л байдаг байгууллагыг үүсгэн байгуулах болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ, Mubadala болон G42 нь хиймэл оюун ухааны технологитой холбоотой хөрөнгө оруулалтын стратегийн гол цөм болсон салбаруудад ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн нь анхаарал татаж буй юм. Тухайлбал G42 компани нь үүлэн тооцоолол, дэвшилтэт дата төв, санхүүгийн үйлчилгээнээс эхлээд ухаалаг хот хүртэлх мэргэжлийн хиймэл оюун ухааны технологитой холбоотой үйл ажиллагаа явуулдаг салбартаа тэргүүлэгчүүдийн нэг юм. Харин Mubadala-гийн хувьд хагас дамжуулагч үйлдвэрлэгч Америкийн AMD компанийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг байсан бөгөөд 2009 онд Globalfoundries компанийг үүсгэн байгуулж байв.

Хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн зөвлөлийн дарга, Шейх Танун бин Зайед Аль Нахаян MGX-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах бол Mubadala компанийн гүйцэтгэх захирал Халдун Халифа Аль Мубарак дэд даргаар ажиллах юм.

Ойрхи Дорнодын бүс нутагт хиймэл оюун ухааны технологид анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байгаагаараа АНЭУ яалтачгүй бусдаас түрүүлж алхаж байна. Тодруулбал Абу Даби хот нь дэлхийн анхны хиймэл оюун ухааны технологийн мэргэжлийн сургууль болох Мохаммед Бин Зайдын их сургуулийг байгуулаад байгаагийн дээр асар их хөрөнгө оруулалтаар хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг гадаадын томоохон компаниуд, судлаачдыг олноор татаж байна.

Абу Дабигийн үндэсний газрын тосны компанийн гүйцэтгэх захирал Мусабех Аль Кааби өнгөрсөн оны зургадугаар сард өгсөн ярилцлагадаа “Хиймэл оюун ухааны технологи нь одоо цагт эдийн засаг, нийгмийн салбарт эрс шинэчлэлийг авчрах хэрэгсэл болоод байна. Бид хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгч бага ялгаруулахын зэрэгцээ илүү их эрчим хүч үйлдвэрлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна” гээд газрын тосны хамаарлаас ангижрахыг уриалж байсан билээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35