ОХУ ба БНХАУ Евразийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлнэ
4 сарын 10. 11:260

Орос, Хятад улсууд үзэл бодол нэгтэй орнуудыг оролцуулан Евразийн аюулгүй байдлыг хангах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нарын Бээжинд хийсэн уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

"Бид Евразийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар нэгдмэл байр суурьтай байна. НАТО болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь удаан хугацааны туршид Европ Атлантын аюулгүй байдлын бүтэц байсаар ирсэн, гэхдээ ашиг сонирхлын тэнцвэрт тулгуурлан утга учиртай яриа хэлэлцээ хийж чадах байгууллагуудын тооноос өөр өөрсдийгөө хасжээ" гэж С.Лавров хэлэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ "Евразийн аюулгүй байдлыг хангах зорилт урган гарч байна. Энэ тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны хуралд сонсгосон илгээлтдээ дурдсан. Мөн бид энэ асуудлаар бусад үзэл бодол нэгтэй улсуудыг оролцуулан яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцлоо" гэж онцлон тэмдэглэв.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03