Америкийн сэтгүүлч Оросын Ерөнхийлөгчөөс ярилцлага авахаар тохиролцжээ
2 сарын 7. 12:031

Саяхан Оросын нийслэлд олны анхаарлыг татсан Америкийн нэрт сэтгүүлч, телевизийн хөтлөгч Такер Карлсон Владимир Путинтэй ярилцлага хийхээр тохиролцсон гэдгээ баталжээ.

Карлсон өнгөрсөн долоо хоногт Москвад онгоцоор ирсэн бөгөөд мягмар гарагт тэрбээр Х хуудсандаа “Өнөө орой би Оросын Ерөнхийлөгч Владимир Путинээс ярилцлага авна. Бид удахгүй ярилцана” гэж бичсэн байна.

Карлсоны хэлснээр, уг ярилцлагыг өөрийнх нь Tucker Carlson Network цахим хуудсаар дамжуулах бөгөөд дараа нь X олон нийтийн сүлжээн дэх түүний асар олон дагагчтай хуудсаар ямар ч засваргүйгээр үзүүлэх ажээ.

Тэрбээр ярилцлагыг нь хаахгүй гэж амласан X-ийг эзэмшигч Илон Маскт талархал илэрхийлсэн ба үүний сацуу цензур тавих оролдлого гарч магадгүй гэж үзэж байгаагаа хэлэв.

Такер Карлсон Владимир Путинийг таашаадаг гэдгээ удаа дараа хэлж байсан юм. Түүний улс төрийн үзэл бодол нь АНУ-аас Украинд олон тэрбум долларын дэмжлэг үзүүлж байгаад сэтгэл дундуур байдаг консерватив үзэлт олон америкчуудынхтай ижил байдаг.

Карлсон мөн Украины Ерөнхийлөгчийг таашаадаггүй гэдгээ нуудаггүй бөгөөд түүний талаар маш тааламжгүй байдлаар ярьдаг. Тэрбээр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг "Путинтэй ярилцахыг хүсэхгүй байгаа, Владимир Зеленскийтэй хийсэн ярилцлагыг дуртайяа нийтэлдэг" хэмээн буруутгаж, Украины Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлагыг Зүүн Европ дахь дайнд АНУ-ыг татан оролцуулах зорилготой "зусардсан яриа" гэж нэрлэжээ.

Харин CNN телевизийн олон улсын мэдээний гол хөтлөгч Кристиан Аманпур ингэж ярьсны хариуд "Энэ бол утгагүй зүйл. Бид Путинээс ярилцлага өгөхийг олон жил хүсэж байгаа" гэж хэлснийг Британийн Daily Telegraph сонинд эш татсан байна.

Карлсоны хэлснээр, Путинтэй ярилцлага хийхийн тулд олон сар зарцуулсан бөгөөд америкчуудад өөр өөр үзэл бодлыг таниулж мэдүүлэх үүднээс л ярилцлага хийж байгаа ажээ.

"Бид Владимир Путинд хайртайдаа энд ирээгүй, АНУ-д хайртай учраас энд байгаа бөгөөд цэцэглэн хөгжиж, эрх чөлөөтэй байхыг хүсэж байна" гэж Карлсон хэллээ.

"Ярилцлагын үеэр Путиний хэлсэнтэй санал нэгтэй байхыг бид та нарт уриалахгүй, гэхдээ та бүхнийг үзэхийг уриалж байна. Та бүхэн аль болох ихийг мэдэх хэрэгтэй, тэгвэл бид боол биш чөлөөт иргэний хувиар хэрхэхээ өөрөө шийдэж чадна" гэж Карлсон хэлсэн байна.

Тэрбээр Зеленскийгээс ярилцлага өгөхийг хүссэн гэдгээ нэмж дурджээ.

АНУ-д нэр хүндийн оргилд хүрч, Fox телевизийн сувгаар од болсон Карлсон 2016-2023 онд “Tucker Carlson Tonight” улс төрийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан юм. Уг нэвтрүүлгийг үзэгчдийн тоо зарим үед 5 саяас давдаг байжээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY
129.205.113.170
   /
2 сарын 7. 13:23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03