Иран: Хүчин чадал сайтай шинэ нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг танилцууллаа
2023, 8 сарын 23. 11:420

Ираны арми өмнөх загвараасаа хүчин чадал сайтай, өөрсдөө хөгжүүлж, зохион бүтээсэн шинэ нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг танилцуулжээ.

Тус улсын төрийн мэдлийн IRIB агентлагийн орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр “Батлан ​​хамгаалах салбарын өдөрлөг”-ийг тохиолдуулан “Мохажер-10" нэртэй шинэ нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг танилцуулах арга хэмжээг шууд дамжуулсан байна.

Энэхүү нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь 2000 километр хүртэл нисэх радиустайн дээр 300 килограмм жинтэй тэсрэх бөмбөг болон пуужин тээвэрлэх хүчин чадалтай хэмээн Ираны Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв.

Түүнчлэн 7000 метрийн өндөрт цагт 210 километрийн хурдтай 24 цаг нисэх чадалтай хэмээн тус яам нэмж тайлбарласан байна.

Үүнээс харахад Оросын арми Украин руу довтлоход ашиглаж байсан гэгддэг "Мохажер-6"-тай харьцуулахад “Мохажер-10" нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь хамаагүй хүчин чадал сайтай байгаа юм.

“Мохажер-6” нь уг шинэ загварын адил 2000 километрийн радиустай боловч ердөө 40 килограмм хүртэл зэвсэг ачих боломжтой юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01