ДАШТ-2034-ийг зохион байгуулах хүсэлтээ Саудын Араб албан ёсоор танилцууллаа
3 сарын 4. 10:300

Арван жилийн дараа буюу 2034 онд болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах албан ёсны өргөдөл мэдүүлгээ Саудын Арабын хөл бөмбөгийн холбоо цахим хуудсандаа нийтэлжээ.

ДАШТ-ийг улс орондоо зохион байгуулахын тулд тус холбоо “Хамтдаа. Өсөн хөгжицгөөе” гэсэн уриа бүхий кампанит ажлыг өрнүүлж эхэлсэн байна. Энэ уриа нь тус улсад хөл бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж байгааг болон ДАШТ-ийг Саудын Арабт зохион байгуулах нь дэлхийн хөл бөмбөгийн спортын хөгжил ба тус тэмцээний нэр хүндэд маш сайнаар нөлөөлнө гэдгийг илэрхийлж байгаа ажээ.

Түүнчлэн өргөдлийн логог танилцуулсан бөгөөд энэ нь Саудын Арабын газар нутгийн хэлбэр бүхий 34 гэсэн тоог олон өнгөөр алагласан хоёр туузаар дүрсэлжээ. “Энэхүү бэлгэдэл дүрс нь Саудын Араб гэдэг залуу улс орны, гэрэл гэгээтэй нийгмийн мөн чанар ба баялаг өв уламжлалыг харуулсан” гэж зохион байгуулах хорооны мэдэгдэлд дурдсан байна.

Таван өөр өнгө нь үндэстний олон талт өвөрмөц шинж байдлыг тусгаж байна. Цөлийн хув шар өнгө бол халуун дулаан өгөөмөр сэтгэлийн бэлгэ тэмдэг. Баянбүрдийн ногоон өнгө бол хөндий тал ба уулсын бэлгэ тэмдэг. Улаан өнгө нь Улаан тэнгисийн шүрэн хадыг бэлгэдсэн. Лаванда цэцгийн өнгө бол хээр талд цэцэгс дэлбээлж буйг харуулж байна. Улс үндэстний хувьд үүр цайж буйг бэлгэдэж шар өнгийг сонгосон” гэж мэдэгдэлд тайлбарлан дурджээ.

Ташрамд дурдахад, 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй цорын ганц улс бол Саудын Араб юм. Энэ оны дөрөвдүгээр улиралд болох ФИФА-гийн их хурлаас 2030 он ба 2034 онд болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах улс орнуудыг албан ёсоор тодруулж зарлана.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01