Сингапурын Temasek баялгийн сан OpenAI компанид хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна
3 сарын 8. 3:420

Сингапурын бие даасан баялгийн сан болох Temasek Holdings нь хиймэл оюун ухаанд суурилсан ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанид хөрөнгө оруулахаар хэлэлцэж буй бололтой.

Орон нутгийн цагаар 5-ны өдөр Британийн Financial Times сонин энэ талаар сайн мэддэг эх сурвалжаас иш татан, "Temasek Holdings-ын удирдлагууд сүүлийн саруудад OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтмантай хэд хэдэн удаа уулзсан" хэмээн мэдээлэв. Temasek Holdings-ын хувьд ноён Альтманы “Hydrazine Capital” венчур капитал санд хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан бол одоо Open AI компанид хөрөнгө оруулах тал дээр илүү анхаарал хандуулж байгаа аж. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх талаар одоохондоо эцэслэн шийдэгдээгүй байгаа ба яриа хэлэлцээ үргэлжилж байна гэж Financial Times сонин тайлбарласан байна. Харин Temasek Holdings болон OpenAI компани энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

Тэрчлэн Альтман "Хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагч хөгжүүлэх төсөл" хэрэгжүүлэх талаар яригдаж буй энэ үед энэхүү хөрөнгө оруулалтын тухай яриа гарсан нь ихээхэн анхаарал татаж буй юм. Тодруулбал тэрээр NVIDIA компанийн хагас дамжуулагчаас хараат байдлаа бууруулан, бие даан хагас дамжуулагч хөгжүүлэхээ мэдэгдэж байсан бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхэд 7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаагаа дурдаж байсан билээ.

Temasek Holdings сүүлийн үед хиймэл оюун ухаантай холбоотой технологийн компаниудад голчлон хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тухайлбал Британийн хуулийн технологийн Robin AI, Өмнөд Солонгосын Rebellion стартап, Silicon Valley-д орших хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагч хөгжүүлэн, зохион бүтээгч Demetrics зэрэг компаниуд багтаж байгаа юм.

Financial Times cонины зүгээс онцолсноор “Гүйцэтгэх захирал Альтман компанийнхаа Nvidia-ын хагас дамжуулагчаас хараат байдлыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгохоор хичээж буй энэ үед уг хэлэлцээр болж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03