Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
“Төв Ази - Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл” стратегийн яриа хэлэлцээний гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хоёр дахь удаагийн уулзалт Ташкент хотод өнөөдөр эхэллээ.
“Энэхүү уулзалт нь стратегийн хувьд чухал хоёр бүс нутаг болох Төв Ази ба Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх гэсэн бидний эв санааны нэгдэл, тууштай байдлын тод нотолгоо юм” гэж Узбекистаны Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов уулзалтыг нээж үг хэлэхдээ онцоллоо.
Уулзалтад оролцогсод 2023 оны долоодугаар сарын 19-нд Жидда хотноо болсон Төв Азийн орнууд, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар дээд хэмжээний уулзалтын хүрээнд байгуулсан гэрээний хэрэгжилтийн явц, мөн улс төр, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам тээвэр, харилцаа холбоо, соёл, хүмүүнлэгийн салбар, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Самарканд хотод 2025 онд зохион байгуулахаар төлөвлөж буй дараагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар санал солилцох ажээ. Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын /Бахрейн, Катар, Кувейт, АНЭУ, Оман, Саудын Араб/ Гадаад хэргийн сайд нар оролцож буй уг уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргана.
Эх сурвалж: UZA /МОНЦАМЭ агентлаг/
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй