АНУ: Huawei компанийн ханган нийлүүлэгчдэд хориг арга хэмжээ авахаар төлөвлөжээ
3 сарын 21. 4:210

АНУ-ын засгийн газар Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хамгийн том компани болох Huawei-тэй хамтран ажилладаг Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудад хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл гарчээ.

Bloomberg News эх сурвалжаас иш татан, АНУ-ын Худалдааны яамны экспортын хяналтын жагсаалтад энэ удаад Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгч Changshin Memory Technology, Qingdao Xian, Swaysure, Shenzhen Fensun Technology зэрэг компаниуд багтаж буй талаар онцлов.

Энэхүү шийдвэр нь одоо мөрдөгдөж буй АНУ-ын компаниудын Huawei-тэй хийх гүйлгээг хязгаарлаад тогтохгүй Huawei-гийн бүтээгдэхүүнд шаардлагатай хагас дамжуулагчийн хангамжийн шугамыг тасалдуулах зорилготой гэж тайлбарлаж болох юм.

Нэмж дурдахад Байдены засаг захиргаа Хятадын хагас дамжуулагч компаниудыг Америкийн технологид нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаагаас гадна Хятадаас орж ирж буй хагас дамжуулагчийн импортын татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж.

Гэвч Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон АНУ-ын Худалдааны яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47