Галт тэргэнд хаяж гээсэн эд зүйлсийг олоход хиймэл оюун ухаан ашиглана
3 сарын 26. 18:250

Японы төмөр замын компаниуд хаяж гээсэн эд зүйлээ хайж буй үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээг сайжруулахын тулд хиймэл оюун ухааны технологид шилжиж байна.

Токиогийн төмөр замын оператор “Кейкю” корпорац эд зүйлээ хаяж гээсэн талаар жилд 200 мянга орчим гомдол хүлээн авдаг байна. Иймд хайлтын үйлчилгээг хурдасгахын тулд ирэх сараас хиймэл оюун ухаанаар ажилладаг системийг ашиглаж эхлэхээр болжээ.

Уг технологи нь хэрэглэгчид эд зүйлээ хэзээ, хаана хаяж гээгдүүлсэн зэрэг мэдээллийг өгөхөд чатын функцийг ашиглах ба улмаар хаяж гээсэн болон олдсон эд зүйлсийн мэдээллийн сангаас нягтлан шалгах аж.

Хэрэглэгчид мөн ижил төстэй зүйлсийн зургийг байршуулах боломжтой бөгөөд систем нь мэдээллийн сангаас адил эд зүйлсийг сонгон харуулах юм. Шинэ систем цаг хэмнэнэ гэдгийг “Кейкю”-гийн ажилтнууд онцлоод, бусад үйлчилгээг сайжруулахад хэмнэсэн цагаа ашиглах боломжтой хэмээн ярилаа. Хиймэл оюун ухаант хайлтын системийг “Кюшю Рейлвэй”, “Кэйо” корпорац зэрэг бусад төмөр замын операторууд хэдийнээ ашиглаад эхэлжээ.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35