Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
5 сарын 10. 18:110

Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин шинээр татвар ногдуулахаар төлөвлөж буй Америкийн одоогийн засаг захиргаа нь өмнөх засаг захиргааны алдааг давтан үйлдсээр байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лин Цян өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “1974 онд батлагдсан Худалдааны тухай хуулийн 301-р зүйлийг үндэслэн АНУ-ын өмнөх засгийн газар Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд татвар тогтоосон нь хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцаанд ноцтой саад учруулсан” гэдгийг дурдаад “АНУ өөрийн буруутай үйлдлийг засаж залруулаагүй төдийгүй эдийн засаг, худалдааны асуудлыг улс төржүүлсээр байна” гэв.

“Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг жинхэнэ ёсоор сахин мөрдөж, шинээр татвар ногдуулах нь бүү хэл өмнө нь ногдуулсан бүх төрлийн татвараа цуцлахыг бид АНУ-д хандан уриалж байна” гэж Лин Цян хэллээ.

Хятадаас нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд ногдуулах татварын хэмжээг 3 дахин нэмэгдүүлнэ гэдгээ өнгөрсөн 4 дүгээр сард Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэж байсан юм. Тэрбээр ойрын үед цахилгаан автомашин зэрэг Хятадын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна гэдгээ мэдэгдэхээр төлөвлөж байгаа ажээ.

Өмнөх Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Хятадаас нийлүүлдэг 370 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулснаар хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдсэн билээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44