Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
5 сарын 10. 14:511

Бразилын өмнөд нутагт нүүрлээд буй үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 107-д хүрсэн тухай иргэний хамгаалалтын албанаас пүрэв гарагт мэдээлжээ.

Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд эрх баригчид Рио Гранде-ду-Сул мужид байгалийн гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдахыг тооцоолж эхэлсэн байна.

Аврагчид үерт автсан суурингийн нэгэн байшингийн дээвэр дээр хоёр өдрийн турш зогссон морийг аварсан нь нөхцөл байдал хэр зэрэг хүнд байгааг харуулсан үйл явдал байлаа.

Ойрын өдрүүдэд дахин бороо орох төлөвтэй байгаа нь үерийн гамшигт нэрвэгдсэн мужийн нийслэл Порто-Алигре ба ойролцоох хотуудад усны түвшин улам нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Одоогийн байдлаар 136 хүн сураггүй болоод байгаа бөгөөд 165 мянга гаруй хүн усанд автсан гэр орноо орхин дүрвэж, завь, нисдэг тэргүүд ашигласны хүчинд аврагджээ.

Порто-Алигрегийн хойд хэсэгт орших Каноас суурингийн захад байрлах фермийн байшингийн дээвэр дээр морь зогсож байгааг телевизээр харуулж байв. Гал сөнөөгчид морийг хийлдэг завиар зөөвөрлөн аюулгүй газарт авчирчээ.

Үерийн улмаас дэд бүтэц, гүүр эвдэрч сүйдсэн нь Порто-Алигре руу нэвтрэх боломжгүй болгосон бөгөөд супермаркетуудын тавиурууд хоосорч, шөнийн цагаар дээрэм тонуул гарах болжээ.

Рио Гранде-ду-Сул мужийн захирагч Эдуардо Лейтегийн хэлснээр, нийслэлийн эргэн тойрон дахь газар тариалангийн бүс нутгийг сэргээн босгоход хамгийн багаар тооцоход 19 тэрбум реал /3.68 тэрбум доллар/ шаардлагатай ажээ.

Харин Бразилын холбооны засгийн газар сэргээн босгох ажилд 7.7 тэрбум реал /1.49 тэрбум ам.доллар/ шаардлагатай гэж тооцоолоод байна. “Рио Гранде-ду-Сулын сэргээн босголтод хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатайг ус татрах үед л мэдэх боломжтой” гэж Ерөнхийлөгч Луиз Инасиу Лула да Силва мэдэгдсэн байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Сараа
66.181.189.66
   /
5 сарын 12. 15:43

Эх дэлхий маань хичнээн удав гэждээ. Үнэхээр төгсгөлийн дохиогоо тодоос тод өгсөөр лбна. Дээр нь амьдрагчид ч дэлхийгээ бүрэн сүйрүүлэх зэвсэг техникээ ч эрчимтэй бэлдэж бна даа. Энэ үед үнэхээр авралын сураг чимээнд л чих тавьмаар байх юмдаа. Аврагдах арга библид бдаг шүү дээ.

Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44