Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
5 сарын 10. 18:480

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Армени улсын Ерөнхий сайд Н.Пашинян нар Арменийн зарим мужаас Оросын цэргүүд ба хилчдийг гаргахаар тохиролцжээ. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.

Арменийн талын хүсэлтээр Иран ба Турктэй залгаа хил дээр Оросын хилчид үлдэнэ гэдгийг тэрбээр тодруулсан байна.

Армени бол Оросын хилчид байрлаж буй цорын ганц улс юм. 1992 оны 9 дүгээр сарын 30-нд байгуулсан гэрээний дагуу Армени улсын Турк ба Ирантай залгаа хилийн шугамыг Орос ба Арменийн хилчид хамтран хамгаалж эхэлсэн бол 2021 онд Оросын хилийн цэргийн хянан нэвтрүүлэх цэгүүд Тавуш мужид Азербайжантай залгаа хилийн дагуу байгуулагджээ.

Энэ оны 3 дугаар сард Пашинян мэдэгдэхдээ "хилийн энэхүү зурвасаас эхлэн Азербайжантай хамтарсан хилийн шугамыг шинэчлэн тогтоох үйл явц эхэлнэ" гэж байсан юм. Үүний дараа хоёр талын тусгай комиссууд Баганис (Армени) — Баганис Айрым (Азербайжан), Воскепар (Армени) — Ашагы Аскипара (Азербайжан), Киранц (Армени) — Хейримли (Азербайжан) ба Беркабер (Армени) — Кызыл Гажилы (Азербайжан) тосгонуудаар хилийн шугам дайран өнгөрнө гэдгийг харилцан тохиролцсон байна. Энэ бол ЗХУ задрах үед Зөвлөлтийн тус хоёр бүгд найрамдах улсыг зааглаж байсан шугам юм. Ингэснээр Арменийн тал 4 тосгоныг Азербайжаны харьяанд шилжүүлэн өгч байна.

Улмаар 4 дүгээр сард Пашинян “Оросын хилчдийг Тавуш мужаас гаргах” тухай ярьсан байна. Мөн 8 дугаар сарын 1 гэхэд Ереван хотын “Звартноц” олон улсын нисэх онгоцны буудлаас Оросын хилчид гарсан байх ёстой гэдгийг тэрбээр мэдэгджээ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44