НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
5 сарын 11. 15:460

Палестинд "шинэ эрх ба эрх мэдэл” олгох тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн 143 улс дэмжиж, 9 улс эсэргүүцэж, 25 түдгэлзсэнээр баталжээ. Санал хураалтаар Палестин нь тус байгууллагын 194 дэх гишүүн болох эрхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ нь Палестиныг гишүүнээр элсүүлэх хүсэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд илгээнэ гэсэн үг юм. Өнгөрсөн сард Аюулгүйн Зөвлөлд өргөн мэдүүлсэн Палестины хүсэлтийг Ерөнхий Ассамблейн гишүүн орнууд өргөнөөр дэмжсэнийг үл харгалзан АНУ хориг тавьсан ба одоо дахин хориг тавих төлөвтэй байна.

НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вүүд энэ байр суурийг баталж, Жо Байдены засаг захиргаа энэ удаагийн тогтоолыг эсэргүүцэж байна гэж мэдэгджээ.

Хэрэв Палестин бүрэн эрхт гишүүн болбол Палестины тусгаар тогтнолыг бодитоор хүлээн зөвшөөрсөн хэрэг болох бөгөөд үүнийг АНУ-ын холбоотон болох Израил эсэргүүцэж байгаа юм.

Палестин 2012 оноос хойш НҮБ-д санал өгөх эрхгүй ажиглагч хэвээр байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд зарим улс орон Палестины хүсэлтийн талаар санал зөрөлдөж, ирээдүйд гишүүнээр элсэх улс нь "энх тайвныг эрхэмлэгч улс" байх ёстой гэсэн шаардлагыг онцлон тавьж байв.

2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхний довтолгооны хариуд Израилын тал цэргийн ажиллагаагаа эхлүүлснээс хойш Палестины нутаг дэвсгэр, ялангуяа Газын зурваст гал зогсоохыг Ерөнхий Ассамблейн гишүүн улсууд уриалсаар ирсэн билээ.

АНУ, Европын Холбоо болон бусад улс орнуудын зүгээс террорист байгууллага гэж үздэг ХАМАС бүлэглэл 2007 оноос хойш Газын зурвасыг хянасаар иржээ. Харин Израилд эзлэгдсэн Баруун эргийн зарим хэсгийг ХАМАС бүлэглэлийн өрсөлдөгч Палестины засаг захиргаа удирддаг.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09