Япон, АНУ, Филиппиний удирдагчид анх удаа гурван талын дээд хэмжээний уулзалт хийлээ
4 сарын 12. 11:550

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос нартай гурван талын дээд хэмжээний уулзалт хийлээ.

Ж.Байден тэднийг Цагаан ордонд хүлээн авч, Энэтхэг-Номхон далайн стратегийг “шинэ түвшинд” хүргэхийг зорьж байгаагаа илэрхийлжээ. Талуудын хэлэлцээ эрчим хүчний аюулгүй байдлаас эхлээд дэд бүтцийн төслүүд, далай тэнгисийн аюулгүй байдал зэрэг олон сэдвийг хамарсан байна.

“Бид нэгдмэл байсан цагт бүх хүн төрөлхтөнд илүү сайн сайхан ирээдүйг цогцлоож чадна” гэж Ж.Байден хэлжээ. К.Фүмиогийн хувьд, Япон, АНУ, Филиппин бол Номхон далайгаар холбогдсон далайн орнууд бөгөөд жам ёсны түншүүд гэдгийг онцоллоо. Харин Ф.Маркос хэлэхдээ, өнөө цагт ээдрээтэй сорилтуудтай тулгарч буй нь талууд нэгдсэн хүчин чармайлт, нийтлэг зорилгодоо үнэнч байх, олон улсын дэг журамд тууштай байхыг шаардаж байна гэв.

Филиппиний эдийн засгийн онцгой бүс дэх Хятадын “түрэмгий тактик”-ийн улмаас тус улс “дарамт шахалтад” орж байгааг гурван удирдагч дурдсан байна. АНУ, Япон, Филиппин, Австралийн бие бүрэлдэхүүн энэ долоо хоногт Өмнөд Хятадын тэнгист хамтарсан сургуулилалт хийсэн юм. Тус гурван улс ирэх саруудад дахин сургуулилалт хийхээр төлөвлөж байна.

Япон, Филиппиний өмнө хүлээсэн АНУ-ын үүрэг амлалт “төмөр мэт бат бөх" гэж Ж.Байден мэдэгдсэн байна. Мөн талууд “түншлэлийн шинэ эринийг” эхлүүлж байгааг тэрбээр нэмж дурдлаа.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47