Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
5 сарын 9. 8:240

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Ерөнхийлөгчийн тангараг өргөх тав дахь удаагийн ёслолд оролцож олны анхаарлыг татлаа.

Энэ жил 70 нас хүрч байгаа Сигал, ерөнхийлөгч Путин нар хоёулаа тулааны урлаг сонирхдог гээд тун ойр дотно харилцаатай тэдэнд нийтлэг шинжүүд олон бий.

Британийн өдөр тутмын Mirror сонины орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, дорно дахины хэв маяг бүхий хар хослол өмссөн Сигал ерөнхийлөгч Путины тангараг өргөх ёслол болсон ОХУ-ын Москва хот дахь Кремлийн ордонд зочилсон байна.

Урт үсээ ардаа боож, сахлаа ургуулсан тэрээр 2600 орчим хүн цугларсан тангараг өргөх ёслол дээр олны анхаарлыг татсан нь гарцаагүй.

Сигал 2018 онд ч мөн ерөнхийлөгч Путины ерөнхийлөгчийн тангараг өргөх дөрөв дэх удаагийн ёслолд оролцож байжээ.

Өнгөрсөн жил тэрээр ерөнхийлөгч Путинаас “Найрамдлын одон”гардан авч байсан ба уг одон нь Оросын олон улсын харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулсан хүмүүст ОХУ-ын засгийн газраас олгодог медаль юм.

АНУ болон ОХУ-ын давхар иргэншилтэй Сигалыг "Оросын талыг баримтлагч" гэдгийг хэн хүнгүй мэддэг билээ. Тухайлбал тэрээр Украины Крымийн хойгийг ОХУ эзэлсэн явдлыг хамгаалж байсан удаатай. Түүнчлэн 2022 онд ОХУ Украин руу халдан довтолсны дараа Оросын цэргүүдэд эзлэгдсэн бүс нутгийн нэг болох Оленовкад очиж, Оросыг дэмжсэн баримтат киноны зураг авалтыг хийж байсан билээ.

Тэрээр мөн оны 4-р сард Москвагийн нэгэн ресторанд болсон төрсөн өдрийн үдэшлэгтээ ерөнхийлөгч Путиныг дэмжигчдийг урьж, онцгой дотно гэдгээ харуулж байв.

Тулааны урлагийн мастер тэрээр “Revenge and Heartlessness”, “Under Siege”, “Glimer Man”, “Final Decision”, “Patriot” зэрэг кинонд тоглон жүжигчний карьерийнхаа оргилд хүрсэн билээ. Тулааны урлагийг үргэлж сонирхож ирсэн ерөнхийлөгч Путин ч ийм шалтгаанаар Сигалтай ойр дотно харилцах болсон ба 2016 онд түүнд ОХУ-ын иргэншил олгосон юм.

2018 онд Оросын засгийн газар Сигалыг АНУ, Японд ажиллах хүний ​​эрхийн асуудал хариуцсан Гадаад хэргийн яамны тусгай элчээр томилж байв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44
Менежментийн хямралтай тулгараад удаж буй Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ
02024-5-20 8:19
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08