Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
5 сарын 9. 10:431

Европын холбоо бүс нутагтаа царцаагаад буй ОХУ-ын хөрөнгөөс олсон 3 тэрбум еврогийн орлогоор Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлэхээр шийджээ.

Оны эхний хагаст Европын холбооны даргалагч улсаар сонгогдсон Бельги улс олон нийтийн сүлжээнд энэ талаар мэдэгдсэн байна.

2022 оны 2-р сард ОХУ Украин руу халдан довтолсоны хариуд Европын холбооноос тус улсын Төв банкны хөрөнгийг битүүмжилсэн нь 210 тэрбум еврод хүрээд байгаа бөгөөд ихэнх нь төвлөрсөн хадгаламжийн газар болох Euroclear-д хадгалагдаж байгаа аж.

Хэлэлцээр хэрэгжвэл Euroclear-ийн битүүмжилсэн хөрөнгийн нэмэлт менежментээс олсон ашгийн 90 хувь буюу жилийн 2.5-3 тэрбум еврог Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх Европын холбооны тусгай сан болох Европын энх тайвны санд шилжүүлэх аж.

Европын холбооны гишүүн орнууд зэвсэг худалдан авч, Украинд нийлүүлснийхээ дараа Европын энх тайвны сангаас үнийн дүнгийн тодорхой хэсгийг нөхөн олговор хэлбэрээр авдаг байна.

Урьдчилсан гэрээг нарийвчлан судалсны дараа буюу энэ сарын 15-ны өдөр албан ёсоор батлагдах төлөвлөгөөтэй байгаа ба Европын холбооны зүгээс ирэх долдугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Цэндаюуш
   /
5 сарын 10. 18:52

үхэл нь ирждээ ккк

Онцлох мэдээ
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44
Менежментийн хямралтай тулгараад удаж буй Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ
02024-5-20 8:19
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52