Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ
5 сарын 15. 13:220

Мягмар гарагт Гүржийн парламент “Гадаадын нөлөөний ил тод байдлын тухай” хуулийн төслийг гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталлаа. Олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал дэгдэх шалтгаан болсон уг хууль нь ардчилсан эрх чөлөө, Европын Холбоонд /ЕХ/ элсэх гэсэн гүрж иргэдийн хүсэл эрмэлзэлд саад учруулж байна хэмээн эсэргүүцэгчид үзэж байгаа юм.

Хуулийн төсөлд зааснаар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллага болон бусад ашгийн бус байгууллагууд санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг хилийн чанадаас авдаг бол “гадаадын гүрний ашиг сонирхлыг баримталдаг” гэж бүртгүүлэх ёстой.

Засгийн газрын мэдэгдсэнээр, улс төрд үзүүлэх гадны сөрөг нөлөөллийг таслан зогсоох, тодорхойгүй гадны этгээдүүд улс төрийн байдлыг тогтворгүй болгох оролдлого хийхээс урьдчилан сэргийлэх үүднээс уг хуулийг батлах шаардлагатай болжээ.

Оросын эрх баригчид хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ашгийн бус байгууллага, Кремлийг шүүмжилдэг идэвхтнүүдийг дарахын тулд үүнтэй төстэй хуулийг баталсан учраас сөрөг хүчнийхэн уг хуулийн төслийг “Оросын хууль” хэмээн шүүмжилж байгаа юм.

Сүүлийн долоо хоногуудад уг хуулийг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд Өмнөд Кавказын 3.7 сая хүн амтай тус улс даяар өрнөсөн билээ.

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мягмар гарагт Копенхагенд болсон ардчиллын асуудлаарх бага хурлын үеэр Гүржийн хууль тогтоогчдын талаар ярихдаа “хэрэв тэд ЕХ-нд элсэхийг хүсвэл хууль дээдлэх ёс, ардчиллын зарчмуудыг хүндэтгэх ёстой” гэж мэдэгджээ.

Дээрх хуулийн төсөл нь өнгөрсөн онд өрнөсөн жагсаалын үеэр буцаан татахыг шаардаж байсан хуультай ерөнхийдөө төстэй юм. Өнгөрсөн сараас эхлэн Гүржид дахин жагсаал цуглаан өрнөж, жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн дэгдэж, жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна.

Эрх баригч намтай улам бүр зөрчилдсөөр буй Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили уг хуульд хориг тавихаа мэдэгдсэн ба гэхдээ “Гүржийн мөрөөдөл” нам Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгоход хангалттай олонх байгаа юм. Парламентад эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа уг хуулийг С.Зурабишвилид илгээх бөгөөд хуульд хориг тавих эсвэл батлахад 14 хоногийн хугацаа бий.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52