Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
БНХАУ-ын Тианлон-3 пуужин өнгөрсөн долоо хоногт хөдөлгүүрийн туршилтын үеэрээ гэнэт хөөрч, ойролцоо газар осолдсон болохыг албаныхан мэдээлжээ.
Тухайлбал, Бээжингийн Тианбин технологи компани Хэнань мужийн Гонги хот дахь туршилтын төвд бүтээж буй пуужингийнхаа хөдөлгүүрийн эхний ээлжийн туршилтыг хийж байтал дээрх явдал болсоан байна.
Ойролцоох иргэдийн гэрчилснээр гэнэт үзүүрээсээ гал савсуулсан пуужин тэнгэрт хөөрч байгаад, хөдөлгүүр нь ажиллахаа болж, өндрөө алдаж эхэлснээр хар утаа татуулан унаж, газар чичрүүлэн, утаа манаруулан дэлбэрсэн гэнэ.
Үйлдвэрлэгч компанийн мэдээлснээр пуужингийн их бие, туршилтын тавцанг холбох бэхэлгээний алдаанаас болж пуужин санаандгүй хөөрсөн бөгөөд агаарт хөөрмөгц пуужинд суурилуулсан компьютер автоматаар хөдөлгүүгрийг унтрааж,туршилтын тавцангаас 1.5 км зайд уулан дээр унасан гэнэ. Мөн албаныхны мэдээлж байгаагаар тус санаандгүй ослоос болж хүний амь, эд хөрөнгө хохироогүй гэнэ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Тианлон-3 бол сансарт хиймэл дэгуул тээвэрлэх шингэн түлштэй пуужин бөгөөд ойрын тойрог замд 17 тонн, нарны синхрон тойрог замд 14 тонн ачаа хүргэж чадалтай, өөрөөр хэлбэл, хятадын хамгийн хүчирхэг хөдөлгүүрийг бүтээн суурилуулж байгаа шинэ бүтээл аж.
Эр сурвалж: RT
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Hytduud hezee oligtoi yum hiidg bailaa.
Dandaa l ymar ch chanargui yum hiidegshd. Hiij bvteeh chadvargui hvmvvs chadah zuilee l hiihgui.(OUSS), Tsoiluur ntr bol hujaanrin oroldh yum bish bha.