Өвөр Монголын шинэ гүүр дэлхийн дээд амжилт тогтоов
6 сарын 24. 11:500

Хятадын дэд бүтэц байгуулах онцгой чадварыг Өвөр Монголын Хишигтэн хошууны нутаг дахь Шар мөрөн дээгүүр татсан 2064м урттай шинэ гүүр дахин нэг баталлаа.

Энэ нь эолийн буюу сул элсэн хавцлын бүсэд баригдсан дэлхийн анхны гүүр бөгөөд одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд олон нам цамхагийн кабель тулгууртай хамгийн өндөр, хамгийн урт хэсэгчилсэн угсармал бетонон гүүр болж байна. Мөн уг гүүрийн өртөг 904 сая юань буюу 128.77 сая ам.доллар болсон гэнэ.

Гүүр 38м өндөртэй нийт зургаан цамхагтай агаад сууринаасаа орой хүртлээ 210м аж. Мөрний эрэг дагуух сул элс 60м гүн, хавцлын налуу 30-40 хэм юм. Ийм тогтворгүй, хувирамтгай гадаргуу дээр гүүр барихын тулд гадсуудыг маш гүнд суурилуулсан гэнэ.

Барилгын явцад говь цөл нутгийн халуун, хавцлын хүчтэй салхи гэх мэт олон хүндрэл тулгарч байжээ. Гэхдээ ийнхүү эцэст нь гүүрийг ашиглалтад оруулснаар өмнө нь хоёр цаг хагас явж хүрдэг байсан замыг нэг цагийн дотор туулах боломжтой болсон байна.

Шинэ гүүрийн ачаар Өвөр Монгол Бохай тэнгисийн эдийн засгийн төвтэй шууд холбогдоод зогсохгүй жуулчдын анхаарлыг татах, тээвэрлэх шинэ цэгтэй болж байна.

 

 

 

Эх сурвалж: China Daily

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50