Өмнөд Солонгост анх удаа робот ажилтан “амиа хорлосон” гэв
7 сарын 1. 17:040

БНСУ-ын Гүми хотын консулд “ажилд орсон” робот туслах ажлын байран дээрээ шатнаас унаж, бүрмөсөн эвдэрсэн тухай хотын удирдлага мэдээлжээ.

Гэрчийн мэдүүлснээр робот туслах шатаар унахынхаа өмнө ямар нэг юм нь эвдэрсэн мэт нэг газраа эргэлдэж байсан гэнэ.

Болсон явдлын шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд роботын тарж бутарсан хэсгүүдийг цуглуулан авч шинжилж байгаа аж.

Тус роботыг Калифорнид төвтэй Бийр роботикс компани бүтээж, өнгөрсөн оны наймдугаар сард тус хотын консулд хүлээлгэн өгчээ. Тэр цагаас хойш робот өөрийн гэсэн ажилтны үнэмлэхтэй болж, ажлын өдөр өглөө есөөс орой арван зургаан цаг хүртэл оффис дотор бичиг баримт зөөх, үйлчлүүлэгчдэд туслах, хотыг сурталчлах зэрэг чухал үүрэг гүйцэтгэж байсан гэнэ.

Чухал ажилтнаа харамсалтайгаар алдсан хамт олон нь “Робот манай хотын чухал хэсэг, бидний хамтрагч байлаа. Үнэхээр хичээнгүй ажилтан байсан юм” хэмээн ярьжээ.

Тус үйл явдлын тухай нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНСУ-ын хувьд робот “амиа хорлосон” анхны тохиолдол хэмээн мэдээлж эхэлжээ. Үүнээс өмнө Вашингтон хотод Стив нэртэй хамгаалалтын робот усан оргилуурт живж эвдэрч байсан юм.

Стивтэй салах ёс гүйцэтгэж буй дүрс бичлэг тухайн үед цахим орчинд олны анхаарлыг татаж, хиймэл амь хэр үнэ цэнтэй тухай сэдэв хүмүүсийн хошин ярианы сэдэв болоод амжсан билээ. Гэвч Стивийн хар хайрцгийг үзэхэд хөдөлгөөнтэй замын хавтан дээр халтирч усанд унасан нь хожим тодорхой болсон юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Монложистикс Групп нь үндэсний томоохон групп компани болох ТЭСО Группийн охин компанид хөрөнгө оруулав
02024-7-3 17:00
Канье Уэст “Украины дайсан” болов
02024-7-3 15:49
QPay солонгос жуулчдыг хүлээж авахад бэлэн! Харин та QR кодоо авсан уу?
02024-7-3 15:02
Энэтхэгийн тэргүүн баян хүүгийнхээ хуримыг угтан 52 хосыг гэрлүүлжээ
02024-7-3 14:52
Сьерра-Леонд хүүхэдтэй гэрлэхийг хориглов
02024-7-3 12:56
Балбын “Буддагийн хойд дүр” бага насны хүүхэд хүчирхийлж 10 жилийн ял сонсов
02024-7-3 12:13
Саудын Араб: Газрын тос, байгалийн хийн шинэ ордууд илрүүлжээ
02024-7-3 12:02
Энэтхэгийн шашны баяраар эмэгтэйчүүд хүүхдүүд голдуу 116 хүн гишгүүлж нас барав
02024-7-3 11:50
Таван минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг цахилгаан автомашины батарей бүтээжээ
02024-7-3 4:45
Хэт халсан мод агаарыг улам бохирдуулдаг гэв
02024-7-2 15:44